Хэзээ ч унахгүй нэг зүйл

Хэзээ ч унахгүй нэг зүйл

бүгдийг (муутгахгүйгээр) далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хэзээ ч (замхарахгүй, хуучирахгүй, төгсөхгүй) дуусдаггүй… — 1 КОРИНТ 13:7-8

Бурханы хайр бол ямар ч зүйлийг тэвчиж чадна. Бурханы хайр ямар ч үед сул дорой биш, тэвчиж чадна. Бас ямар ч зүйлд бууж өгдөггүй. Эсэргүүцэж, тэмцэж байгаа нэгэн хүртэл хайранд хайлдаг. Библи дээр “Эсвэл Бурханы энэрэнгүй чанар өөрийг чинь хөтлөн гэмшилд хүргэдгийг та мэдэлгүй…” (Ром 2:4) Бурханы хайр, Түүний сайн, Түүний элэгсэг байдал зүрх сэтгэлийг өөрчилдөг.

Хэзээ ч талархдаггүй, хариулт ч хэлдэггүй хүнийг хайрлахад хэцүү байдаг гэдгийг би ойлгож байна. Биднээс үргэлж юм авдаг ч хэзээ ч буцааж юм өгдөггүй хүнийг хайрлахад хэцүү байдаг. Гэхдээ бид бусад хүмүүст яаж хандах нь огт хамаагүй, харин бид өөрсдөө яаж хандаж байгаадаа хариуцлагтай байх хэрэгтэй.

Бид Бурханы хайрыг Түүний нигүүслээр дамжуулан авсан бөгөөд Тэр бидэнд энэ дэлхийг ийм хайраар хайрлаарай гэж зааж өгсөн. Бидний шагнал хүнээс ирдэггүй, Бурханаас ирдэг. Бидний хийсэн сайн зүйлийг хэн ч анзаарахгүй байсан ч Бурхан анзаардаг бөгөөд тэдний өмнө таныг шагнах болно гэсэн. (Матай 6:4) Та Бурханы хайрыг эргэн тойрондоо харуулснаар зөвхөн тэр хүмүүс ивээгдээд зогсохгүй, Бурхан таныг хараад бас ивээх болно.


Бурханы хайр бол ямар ч хүнээс татгалздаггүй хайр юм.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon