Хэсэг эмэгтэйчүүд, Есүсийн эх Мариа болон Түүний дүү нартай тэд нэг санаагаар байнга өөрсдийгөө залбиралд зориулж байлаа. —ҮЙЛС 1:14
Итгэгчид залбирлаараа нэгддэг учир нь залбиралд хүч байдаг юм. Есүс “Учир нь хоёр буюу гурвуулаа (Миний дагалдагчид хамтдаа) Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав.” (Матай 18:20)
Үйлс номонд Бурханы хүмүүс хамтдаа цугласан (нэг сэтгэлээр) гэж бичсэн байдаг (Үйлс 2:1,46, 4:24, 5:12, 15:25) Тэр итгэлээр нэгдэж, хамтран хэлэлцэж, хайраар хамт байснаар тэдний залбирал үр нөлөөтэй байсан. Тэд итгэлээрээ гэрчилж, Бурханы үнэн үгийг тунхагласнаар Бурхан гайхалтай арга замаар хөдөлгөж байгааг хардаг байсан.
Зөвшилцөж амьдарна гэдэг нь бид ямар ч зүйл дээр яг адилхан мэдэрнэ гэсэн үг биш бөгөөд хамтдаа хайраар алхана гэсэн үг юм. Бидэнд хүрэхгүй байсан ч бид бусдын санааг хүндэтгэдэг байх хэрэгтэй. Дэйв бид хоёр олон зүйл дээр санаа нийлдэггүй боловч амар тайван зохицож амьдардаг. Учир нь бидэнд залбирлын хүч үргэлж байдаг.
Филиппой 2:2 дээр элч Паул “адил сэтгэж, адил хайртай байж, нэгдэн, нэгэн бодолтой байж, баярыг минь гүйцээ”.
Залбирал бол бид үргэлж хийж болох гайхалтай, завшаантай зүйл юм. Бид залбирлаа үр дүнтэй байлгахын тулд нэгдмэл биш байдлаа хаяхыг хичээх хэрэгтэй.
Хоорондоо хэлэлцэн зөвшилцөж байх нь зөвт байхаас ч илүү чухал байдаг.