Нэгэнд нь [ийм] хэлүүдийг тайлбарлах чадварыг өгсөн байна. – 1 Коринт 12:10
Хэн нэгэн олныг хамарсан мөргөлийн цагт хэл ярихуйгаар яривал, 1 Коринт 14:27-д хэлсний дагуу тухайн хэл ярихуй нь тайлбарлагдах ёстой. Заримдаа надад хэл ярихуйг ойлгох эсвэл хэл ярихуйгаар өгөгдсөн үгсийг тайлбарлах чадвар өгөгдсөн байдаг. Тэдгээр нь надад ирэхдээ сонсож буй хүмүүст Бурхан юу хэлэхийг оролдож байгааг би сүнсэндээ мэдрэх эсвэл мэдэх шиг санагддаг.
Христ урсгалын нилээн олонх хувь нь тэдгээр зүйлсийг зүгээр л нууцлаг зүйл гэж хардаг. Учир нь тэд энэ талаар огт суралцаагүй байдаг. Бид хэцүү цаг үед амьдарч байгаа бөгөөд Бурханы бидэнд өгдөг бүх л ер бусын тусламж нь бидэнд хэрэгтэй гэдэгт би итгэдэг. Хуурмаг байдалд автагдахгүй байх нь чухал боловч Бурханы бэлгүүдэд хаагдсан сэтгэлээр хандахгүйн тулд хуурагдахаас тэгтлээ их айхгүй байх нь бас чухал билээ.
Паул итгэгч нарыг хэл ярихуйгаар ярихыг болон тэд нар бас түүнийг тайлбарлаж чадахын төлөө залбирах талаар урамшуулсан байдаг. Бид яг үүн шиг үйлдэх ёстой гэдэгт би итгэдэг. Тайлбарлах бэлгийг хүлээн авах гэдэг нь бид өөрсдийн хувийн залбирлын хэлээр залбирах үедээ, залбирч буй зүйлээ илүү дээр ойлгоход бидэнд чадварыг өгдөг. Тайлбарлалт нь орчуулгаас ялгаатай билээ. Бид үгийг нэг бүрчлэн ойлгохын төлөө хүлээн авдаггүй, харин Бурхан Өөрийн хүмүүст хандан юуг хэлж байгааг мэдрэхийн тулд хүлээн авдаг.
Бурхан бол Сүнс бөгөөд Бурханы бидэнд хэлж буй зүйлийг бид өөрсдийн сүнснүүддээ мэдрэхэд суралцах ёстой сүнслэг бие махбодууд билээ. Та өөрийнхөө төлөө тэдгээр зүйлүүдийн талаар суралцахыг, Түүний бүх л гайхамшигтай бэлгүүдийг ойлгохын тулд Бурханаас гуйгаасай гэж би таныг урамшуулж байна. Хамгийн чухал зүйл бол та залбирч, Бурханыг эрэлхийлэх зуураа, сэтгэлээ нээлттэй байлгаж, Ариун Сүнсний удирдамжийг дага.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Зоригтой байж, Түүний нууц болон нууцлаг зүйлүүдийг ойлгоход таныг хөтлөхийг Бурханаас гуй.