Хэрсүү Ухаан

Хэрсүү Ухаан

Мэргэн ухаан (Бурханаас) би хэрсүү ухаантай хамт оршдог бөгөөд Мэдлэг, хянамгай чанарыг олдог. — Сургаалт Үгс 8:12

Та нар “хэрсүү ухааны“ талаар нэг их хичээл сонсож байгаагүй байх гэж бодож байна. Бичээс дээр “хэрсүү ухаан” гэдгийг Бурханы өгсөн бэлгийг сайнаар хэрэглэж байгаа зарцын талаар жишээ аван харуулдаг. Энэ бэлгүүдэд цаг, эрч хүч, эрүүл мэнд болон материаллаг зүйлсийг хэлж байгаа. Үүнд бидний бие, сүнс, оюун бодол ч хамаатай.

Бурхан хүн болгонд хэрхэн хэрэглүүлэхийг хүсэж байгаагийнхаа дагуу өөр өөр бэлэг авьяас өгдөг. Зарим хүний дуулах авьяас өөрийн нутагтаа дуулахаар байдаг бол заримых нь дэлхий даяар хүмүүст хүрч дуулах байдаг. Библи дээр өгөгдсөн нигүүслийн дагуу авьяас бэлгээ хэрэглээрэй гэж хэлдэг. (Ром 12:6)

Бид бүгд авьяас бэлгээ ямар үед хэрэглэх хэрэгтэйгээ мэддэг ухаалаг байх хэрэгтэй. Бусдад таалагдахын тулд, өөрийн хүслээ биелүүлэх гэж, өөрийн хүсэл сонирхолдоо хүрэхийн тулд авьяасаа гаргаад байж болохгүй. Бид Эзэнийг сонсож, Түүнийг дуулгавартай дагах хэрэгтэй. Бид Эзэний удирдлагыг дагаснаар ивээлтэй, баяр хөөртэй амьдарлаар амьдрах болно.

Бид бүгд л сэтгэл санааны дарамттай байдалд ордог, гэхдээ бид үүнд автахгүй байхад суралцах хэрэгтэй. Бурханаас өөрийгөө сэтгэл санааны дарамтанд оруулаад байгаа зүйлүүдээ хаяхад тусалж, харуулаарай гэж гуйх хэрэгтэй.


Бурхан бол сайн бөгөөд Тэр таны амьдралыг амар тайван, баяр хөөртэй байгаасай гэж хүсдэг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon