Хэрхэн тэгш замаар явах вэ?

Хэрхэн тэгш замаар явах вэ?

Чигч шударгаар замнагчдад саруул ухааныг нөөцөлж, өөлөх гэмгүй явагчдад Тэрээр бамбай болмуй. Шударга ёсны харгуйг Тэр хамгаалж, бишрэлтнүүдийнхээ замыг хадгалмуй. Тэгвэл зөвт байдал, шударга цаазыг чи ухаарна. Чигч байдал, сайн зам бүрийг ойлгоно. — Сургаалт үгс 2:7–9

Амьдралын зам дагуу сүнсний «тэмдгүүд» байдаг. Бурханы хамгаалт дор байхын тулд Түүнд итгэж найдан, санаа зовохгүй байхыг заадаг эдгээр тэмдгийг та дуулгавартай мөрдөх ёстой. Бүү айж сандар, зоригтой бай. Хэрэв та эдгээр тэмдэг тэмдэглэгээнд анхаарлаа хандуулбаас зөв замаар явахад амархан байх болно. Зөвхөн Бурханы хангаж чадах хамгаалалт, амар амгаланг ба баяр баяслыг та амсах болно.

Харин хэрэв та тэмдгүүдийг хайхрахгүй байх аваас зам ердийнхөөсөө бага зэрэг овон товон болж, та өмнөх шигээ өөрийнхөө чадварт итгэлтэй байхаа болино. Булан тойроод таныг хүлээж байж болзошгүй учир битүүлэг зүйлсийн талаар түгшиж эхлэж ч болох юм. Тэр битгий хэл, та замаасаа ч гарч мэднэ.

Бурхан бидний замыг харж хамгаалахыг хүсдэг учир бид санаа зовж, түгших хэрэггүй. Түүний тэмдэг заалтыг үл ойшоон юуны тулд цагаа дэмий алдах гэж? Санаа зовсноор юу ч шийдэгддэггүй юм бол юуны төлөө гэж түгших гэж?

Дуулгавартай хандлагатай байж, Түүний тэмдэг тэмдэглэгээг хараад эдгээрийг дага. Түүний удирдамжийг дагаснаар та зорьсон газраа үргэлж аюулгүй хүрэх болно.


Залбирлын эхлэл

Ариун Сүнс ээ, амьдралын зам дээр Таны байрлуулсан сүнсний тэмдгүүдийг олж харахад минь туслаач. Би Таны тэмдэг тэмдэглэгээг хараад амьдралынхаа туршид эдгээрийг дуулгавартай дагасаар байх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon