Бүх зүрхээрээ Эзэнд итгэ, Бүү түшиглэ, өөрийнхөө ойлголтод. Түүнийг мэдэхэд зам бүхэн чинь байг Тэрээр зам харгуйг чинь шулуутгана. — СУРГААЛТ ҮГС 3:5-6
Бид Бурханд итгэж байна гэж олон удаа хэлдэг боловч дотроо айдастай байдаг бөгөөд хэрэгцээтэй байгаа үедээ Түүнээс хамааралтай байж чаддаггүй. Бид асуудлуудаа бодсоор, санаа зовсоор байгаа бол хуурамч байна гэсэн үг бөгөөд үнэндээ бид өөрсдөдөө санаа тавьж, Бурханыг бүрмөсөн орхихгүйн тулд өөрийн төлөвлөгөөндөө хааяа нэг оруулж байгаа юм.
Иймэрхүү хандлагатай байх нь биднийг асуудалтайгаа ойр байж, Бурханаас холдуулдаг юм. Бид Бурханаар амьдралаа хянуулахаар шийдсэн бол, амьдралынхаа бүх асуудлыг шийдүүлэх гэж байгаа бол Бурханд илүү ойрхон байвал бидний асуудал тийм ч хэцүү санагдахгүй.
Бурханд итгэж байгаа мөртлөө бид өөрсдөө асуудлаа шийдэж, учрыг нь олох гээд яваад байвал бидэнд хариулт байхгүй гэдэг нь тодорхой. Танд үнэхээр хэцүү зүйл тохиолдсон бол “Одоо юу хийх болж байна вэ? Одоо юу хийх болж байна вэ? гэж хэлээд байгаа доторх дуу хоолойгоо бүү сонс. Би Бурханд итгэх болно, ямар нэг зүйл надад хэрэгтэй болвол Тэр надад хийх зүйлийг маань харуулах болно гэж өөртөө хэлж бай.
Амар тайвнаас зуур, үлдсэнийг нь Бурханд даатга, Тэр таны өмнөөс тулалдах болно.