
Тэнд ирээд Тэр тэдэнд хандаж, Та нар уруу татагдахгүйн тулд залбирцгаа гээд – Лук 22:40
Дагалдагч нар Есүсийг Чидун уулан дээр хүлээх зуураа маш олон уруу таталтанд орж байсан. Тэд магадгүй зугтах, нуугдах эсвэл Есүсийг танихгүй гэж Петр шиг үгүйсгэхийг хүсэж байсан байх. Огт уруу татагдахгүйн тулд биш, уруу таталтанд орохгүйн тулд залбир гэж Есүс тэдэнд хэлж байсан.
Бид хэзээ ч уруу татагддаггүй байсан бол үнэхээр сайхан байхсан, гэвч энэ нь огт боломжгүй юм. Библид уруу таталт ирэх ёстой зүйл гэж хэлсэн байдаг. Бурханд итгэдэг нэг шалтгаан нь бид буруу зүйлд уруу татагдахыг эсэргүүцэж чаддаг явдал юм. Есүс тэд нарыг урьдчилаад залбир гэсний учир бол нөхцөл байдал үнэхээр хүндрэх үед аль хэдийнээ түүнийг эсэргүүцэх хангалттай хүч чадалтай байхын төлөө байсан юм.
Хэрэв хүн хоолны өмнөх хөнгөн зуушны асуудалтай байвал буруу сонголт хийхгүй байхын тулд үгүй гэж хэлж чадах зоригтой байхын тулд хоолны ширээний ард суухаасаа өмнө залбирах нь хамгийн шилдэг нь юм. Яагаад дарамт шахалт нүүр тулан ирэх хүртэл буюу хоолны сайхан үнэрт нь уруу татагдах хүртлээ хүлээх гэж? Хэрэв бид өөрсдийн сул талаа мэддэг бол тэдгээрийг даван туулах хүч чадлын төлөө тогтмол залбирвал илүү их ялалтыг үзэх болно гэдэгт би үнэхээр итгэдэг. Хэрэв удаан хугацаагаар хүлээх шаардлага гарвал тэвчээргүй байдалд уруу татагдахаа би мэддэг тул тиймэрхүү маягийн нөхцөл байдалд орохоосоо өмнө залбирдаг ба энэ нь надад тусалдаг юм. Бурхан Өөрийн хүч чадлыг бидэнд амласан ч гэсэн бид Түүнээс гуйх ёстой.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Таныг хүчирхэгжүүлдэг Христээр дамжуулан та бүх зүйлийг хийж чадна.