Хүмүүсийг Бурхан тэднийг хэрхэн хардаг шиг хар

Хүмүүсийг Бурхан тэднийг хэрхэн хардаг шиг хар

хүн бүр (зөвхөн) өөрийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар. — Филиппой 2:4

Өнөөдрийн итгэгчдийн дунд байгаа том асуудал бол хувиа хичээж, өөрийгөө төв болгох зан юм. Та болгоомжтой байхгүй бол өөрийнхөө л амиа бодон аргалж, өөрийгөө мартан бусдад туслан Бурханд үйлчилснээр ямар их аз жаргалтай болдгийг олж мэдэхгүй. Бид бусад хүмүүст хүрч үйлчилснээр Бурхан бидний хэрэгцээг бас хангаж өгч халамжилдаг. Бидний бусдад хийж өгч байгаа зүйлсийг Бурхан бидний амьдралд хийж өгөх болно.

Бусад хүмүүсийг шүүмжилж, шүүх амархан байдаг, гэтэл Бурхан биднийг тэр хүмүүсийг хайрлаасай гэж хүсдэг. Тэр бидэнд үзүүлсэн нигүүслээ өөр хүмүүст үзүүлээсэй гэж хүсдэг. Бурханы Үгээр бол нигүүсэл шүүлтийг ялдаг бөгөөд бид бусдын ивээл болон баяр хөөрийг ихэсгэдэг хүмүүс болцгоохын төлөө байх хэрэгтэй.

Хувиа хичээгээд баяр хөөртэй байна гэж байхгүй. Баяр хөөр Бурханы хайраар бусад хүмүүст хүрснээр ирдэг. Бид хэдийчинээ хувиа хичээнэ төдийчинээ утгагүй амьдарна. Миний олон жил баяр хөөргүй амьдарч байсан шалтгаан нь би бусад хүмүүсийн төлөө ямар нэгэн юм хийдэггүй байсан. Би эцэст нь Бурхан биднийг бусад хүмүүст “хүрээсэй” гэж бүтээсэн болохоос “хол байгаасай” гэж бүтээгээгүй гэдгийг нь ойлгосон. Бид бусдад хүрч тусалснаар Бурхан бидний хэрэгцээтэй бүх зүйлд хүрч туслах болно.


Бурханаас өнөөдөр ямар хүнд тусалж, ивээл болох вэ гэж асуугаарай.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon