Гаднах төрхөөр нь (өнгөцхөн харахаар болон гаднах байдлаар нь) бүү шүү, харин шударга шүүлтээр шүү гэж айлдав. – Иохан 7:24
Өнөөдрийн эшлэл бол Бурханаас бидэнд өгөгдсөн маш тодорхой бөгөөд онцгой үг юм. Тэрээр хүмүүсийг өнгөцхөн байдлаар, гадна төрхөөр нь бүү шүү гэж бидэнд хэлдэг.
Би олон жилийн турш хүмүүсийг тэр дор нь шүүдэг маягийн хүн байв. Бурхан надтай энэ талаар хэд хэдэн удаа ноцтой ярилцсан бөгөөд яарсан, өнгөцхөн харж шүүх байдлын аюултай талыг би нэг л өдөр ухаарч билээ.
Бид бусдыг шүүхээсээ өмнө, тэд нар үнэхээр хэн бэ гэдгийг нь мэдэх цагийг гаргах ёстой. Тэгэхгүй бол (1) бид хүмүүсийг харагдаж байгаа байдлаас нь болж, хэн нэгэн хэмээн зөвшөөрөвч, яг үнэндээ тэд нар бидний бодож байсан шиг хүмүүс биш байх эсвэл (2) гадаад төрх эсвэл үйлдлээс нь болж, бид хэн нэгнийг үл зөвшөөрч болох боловч яг үнэндээ тухайн хүний дотоод сэтгэл нь гайхалтай нэгэн байдаг.
Бид бүхэнд, бүгдэд маань бусад хүмүүс амархан ойлгож чаддаггүй өөрсдийн гэсэн жижиг сажиг хачин зуршлууд, ойлгомжгүй үйлдлүүд, зан байдлууд болон арга барилууд байдаг. Бурхан Өөрөө ч хүмүүсийг гадна төрхөөр нь шүүдэггүй бөгөөд бид Түүний үлгэр жишээг дагах хэрэгтэй.
Хэрэв хүмүүс гадна төрхөөр нь шүүсэн бол Давид хэзээ ч сонгогдсон хаан болж чадахгүй байхсан. Тэр ч бүү хэл түүний гэр бүлийнхэн нь хүртэл түүнийг үл ойшоодог байв. Харин Бурхан Давидын зүрх сэтгэлийг, хоньчны зүрх сэтгэлийг харсан юм. Бурхан Өөрт нь мөргөгчийг, Өөрийнх төлөө гэсэн зүрхтэй нэгнийг, Өөрийнх нь гарт авсаархан, хэвэнд оруулах боломжтой нэгнийг харсан юм. Тэдгээр нь Бурханы үнэлдэг зан чанарууд боловч гаднаас нь харахад тэдгээр нь үргэлж тодорхой харагддаггүй.
Бурханыг эрэлхийлж, бусад хүмүүсийн талаар Ариун Сүнс тантай ярихыг зөвшөөрөөрэй хэмээн таныг би урамшуулж байна. Тэр тэд нарын зүрх сэтгэлүүдийг мэддэг бөгөөд тэд нартай болгоомжтой харилцах ёстой юу эсвэл тэд нартай нөхөрлөх нөхөрлөлөө улам бүр лавшруулах ёстой юу гэдгийг Тэр танд хэлж өгөх болно. Та бусад хүмүүсийг мэдэж авахад болон харилцаануудаа хөгжүүлэх явцдаа өөрийн шүүлтэнд биш, Түүнд итгэ.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Бусад хүмүүс танд хэрхэн хандаасай гэсэн тэрхүү хандлагаар бусдад ханд.