Хүмүүс Бурханд харъяалагддаг

Би чамайг аварсан учир бүү айгтун. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи Минийх. – Исаиа 43:1

Таны хувьд маш их үнэ цэнтэй бөгөөд та эрхэмлэн нандигнаж, бишрэн шүтдэг ямар нэгэн эд зүйлийг та эзэмшиж байв уу? Хэрэв тэр зүйлийг чинь хэн нэгэн эргэн тойрондоо шидэж, түүнийг чинь эвдлэх эрсдэл гаргаж байвал таны сэтгэл гуниглахгүй гэж үү?

Бид өөрсдийн эзэмшилдээ хэрхэн ханддаг шиг, Бурхан Өөрийн эзэмшилдээ яг адилхан ханддаг. Хүмүүс Бурханд харъяалагддаг. Тэд нар Түүний бүтээл бөгөөд тэд  доромжлогдон хүчирхийлэгдэж байгааг  харахдаа Түүний Сүнс гунигладаг.

Хүн бүр амьдралдаа яг ижилхэн дуудлагатай байдаггүй боловч дахин  төрсөн хүн бүр Бурханы өв залгамжлагчид бөгөөд Хрисийн хамтын өв залгамжлагчид билээ. Хувь хүн бүр амар тайван, зөвт байдал, баяр баясгаланг хүртэх эрхтэй. Мөн Бурханаар хэрэглэгдэхийн тулд өөрсдийн хэрэгцээгээ хангуулах болон өөрсдөөр нь дамжуулан Түүний тосолгоо урсан гарахыг харах эрхтэй байдаг.

Хүн бүрт өөрсдийнх нь үйлчлэлийн үр жимсийг харах тэнцүү боломж олгогддог боловч бусдыг хайрлах тэд нарын бэлэн сэтгэл нь хэр их үр жимсийг харж чадах явдалд нягт холбоотой байдаг. Ариун Сүнс олон жилийн өмнө надад: “Хүмүүс хайран дотор алхдаггүй гол шалтгаануудын нэг бол тэр нь хичээл зүтгэлийг шаарддаг юм. Хайран дотор алхах бүрт, энэ нь тэднээс ямар нэгэн зүйлийг шаардаж байдаг” гэж хэлсэн юм.

Хайр бидний хэлэхийг хүсэж буй зарим нэг зүйлүүдийг хэлэхгүй байхыг биднээс шаарддаг. Хайр бидний хийхийг хүсэж буй зарим нэг зүйлийг хийлгэхгүй байхыг болон бидний өөрсдөдөө хадгалахыг хүсэж буй зарим нэг зүйлийг бусдад өгөхийг биднээс шаарддаг. Хайр бусад хүмүүстэй тэвчээртэй хандахыг биднээс шаарддаг.

Харилцаанууд нь үргэлж л амархан байдаггүй боловч тэдгээр нь Бурханд үргэлж чухал байдаг. Яагаад гэвэл Тэр хүмүүсийг үнэлдэг юм. Бид хүмүүсийг хайрлахын тулд хичээл зүтгэл, золиоснууд гаргах хэрэгтэй байдаг бөгөөд Бурхан биднээс хүмүүсийг хайрлахыг хүсэж байдаг, тэгснээр бид Түүнийг гуниглуулахгүй билээ.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Бурхан хүмүүсийг Өөрийн эрдэнэс мэт үздэг. Тиймээс та бусдад хандахдаа болгоомжтой бай.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon