Хүндийн өргөлтийг Бурханд зөвшөөр

Хүндийн өргөлтийг Бурханд зөвшөөр

Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд. Хэн Миний дотор байж, Би мөн түүний дотор байна, тэр их (бялхам) жимс гаргана. Учир нь Надаас ангид [Надаас амийн холбоогоо тасалсан] та нар юу ч хийж чадахгүй. Иохан 15:5

Миний сурсан хамгийн чухал зүйлсийн нэг нь Бурханд хүндийн өргөлт хийхийг зөвшөөрсөн явдал юм. Маш олон удаа бид өөрсдийнхөө болохгүй зүйлийг хараад, өөрийнхөө хүчээр засах гэж оролддог боловч хэзээ ч хангалттай сайн хийж чаддаггүй. Есүс Иохан 15:5-д Надаас ангид та нар юу ч хийж чадахгүй гэж хэлжээ.

Бид өөрсдийнхөө чадалд итгэхийг оролдож болох ч, хэрэгтэй зүйлээ хийхийн тулд Бурханы нигүүлсэл ба чадвараар хангуулах хэрэгтэй. Сэтгэлийн тэнхээ ба шийдэмгий байдал бидэнд эхлэх хөшүүрэг болдог боловч удалгүй барагдаж, биднийг холион бантан дунд тээглүүлж орхино.

Бурханыг өөрийнхөө амьдралын бүх талбарт оролцохыг урьснаар бид Есүсийн бидний төлөө амиа зориулсан амьдралаас баяр хөөрийг амсаж сурах боломжтой. Есүс «Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над руу ир. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно» гэж хэлсэн (Maтай 11:28).

Бид Бурхангүйгээр үүрэг гүйцэтгэхээр бүтээгдээгүй. Бурхантай хамт бид ямар ч хорт муу зуршил болон донтолтоос салж чадна. Хэтрүүлэн идэх, мансууруулах бодис хэрэглэх, цагаа дэмий үрэх, уур уцаарын асуудал гээд өөр олон зүйлийг нэрлэж болно. Есүс танд байгаа ямар ч асуудлаас илүү агуу шүү.

Залбирлын эхлэл

Бурхан минь, Тангүй бол би хэн ч биш гэдгээ мэдлээ. Иймээс би Таныг амьдралынхаа талбар бүрт урьж байна. Танд би хүндийн өргөлтийг зөвшөөрч, өдөр бүр Таныг дагаж, Танд итгэж найдах болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon