Хүнд бус, Бурханд таалагдахаар бай

Хүнд бус, Бурханд таалагдахаар бай

Учир нь эдүгээ би хүмүүсийн тааллыг эрж байна уу? Эсвэл Бурханыхыг уу? Эсвэл би хүмүүст таацуулах уу? Хэрэв би эдүгээ хүртэл хүмүүст таацуулсаар байсан бол би Христийн (Мессиа) зарц биш байх байсан. Галат 1:10

Та «Бурханы бүтээсэн түр төрхөөр амьдарч байна уу аль эсвэл хүмүүст таалагладахын» тулд амьдарч байна уу? Дээрх эшлэлд дурдсанчлан Бурханд таалагдахыг хичээж, Түүний хүссэн нэгэн байх нь Түүний биднээс хүсдэг зүйл билээ.

Бурхан таныг бусдаас өөр, цор ганц давтагдашгүй нэгэн байхаар бүтээсэн бөгөөд та яг энэ хүслийнх нь дагуу амьдарвал зарим нэг шүүмжлэлд өртөнө гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэдийгээр энэ нь шийдэхэд тийм амар асуудал биш боловч хэн нэгэнд нийцүүлж, өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлынхоо эсрэг явбал дараа нь өөрөө өөртөө тун дургүй болох болно.

Хүмүүс өөрийнхөөрөө байж чаддаггүйн нэг учир шалтгаан нь Бурхан тэднийг өөр зүг рүү дуудаж байгааг зүрх сэтгэлдээ мэдсэн хэрнээ хүний олонхыг дагадагт байгаа юм.

Бурхан таныг хэн байхаар бүтээсэн тэр хувь хүн болохын тулд зоригтой алхам хийхийг би уриалж байна. Бусад хүмүүс танд хэрхэн хандаж, харьцсаны дагуу өөрийнхөө үнэ цэнийг бүү тодорхойл. Бусдаас өөр байх зоригтой байж, шүүмжлэлийн асуудлыг шийдвэрлээрэй.

Бурхан таныг байгаагаар чинь хүлээн авч, таныг хайрладгийг бүү март. Тэр таныг тодорхой учир шалтгааны улмаас ийм дүр төрхөөр бүтээсэн бөгөөд бусдад байдаггүй онцгой шинж танд бий гэдэгт итгэ.

Залбирлын эхлэл

Бурхан минь, хүмүүст таалагдахыг оролдож, бусдад нийцүүлэн амьдрах хүсэл надад алга. Би өөр нэгэн байхыг зориглоно. Би Танд таалагдахын тулд амьдарч, Таны намайг ямар байхаар бүтээсний дагуу тэр хувь хүн болохыг хүснэм.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon