Хүч чадал агуулагч

Хүч чадал агуулагч

… Эзэн БУРХАН Надад (Бурханы зарцын хэлсэнчлэн) шавийн хэл өгсөн… — ИСАИА 50:4

Үг бол хүч агуулдаг. Бурхан Өөрийн үгээрээ энэ дэлхийг бүтээсэн. (Еврэй 11:3) Ариун сүнс үгээрээ амьдрал өөрчилдөг. Есүс Түүний үг сүнс болон амь гэж хэлсэн. (Иохан 6:63)

Үгийн хүчээр хүнийг өргөж болно бас тасдан хаяж болно, тиймээс өдөр тутам үг хүчтэй учраас хэлэх үгээ зөв сонгож байх хэрэгтэй. Хүн үгээр урам авч, үгээр нурадаг. Бурхан хүмүүсийг Түүний хайраар урам өгдөг, эерэг, амь өгдөг үгсийг хэлээсэй гэж хүсдэг. Хүнд зөв цагт нь зөв үгийг хэлснээр тэр хүний амьдралыг бүхэлд нь өөрчлөх боломжтой.

Бидний амьдралд ч ийм байдаг. Бид Бурханы үгийг өөрсдийн нөхцөл байдал дунд тунхагласнаар нөхцөл байдал өөрчлөгдөх болно. Үгс ийм л хүчтэй.

Тиймээс бид Бурханы үг бол чухал гэдгийг мэдэх хэрэгтэй байх нь байна.

Жишээлбэл: та сэтгэлээр унасан үедээ “Би хэзээ ч энэ байдлаасаа гарч чадахгүй байх аа” гэж хэлэхийнхээ оронд “Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ? Яагаад чи миний дотор үймэрнэ вэ? Бурханд найд” (Дуулал 42:5) гэж хэлээрэй. Та өөрийн ярих яриагаа өөрчилснөөр таны амьдралд ямар их өөрчлөлт гарч байгааг хараад үнэхээр гайхах болно.


Та эргэн тойрныхоо хүмүүст хэлсэн үг тань урам өгдөг, засдаг, барьж байгуулдаг байх шийдвэр гаргаарай.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon