Хүүхэд шиг Итгэл

Хүүхэд шиг Итгэл

… хэн өөрийгөө энэ хүүхэд адил өчүүхэн болгоно, тэр нь тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу нь болно. — Матай 18:4

Хүүхэд хэлсэн бүгдэд итгэдэг. Зарим хүмүүс хүүхдийг гэнэн гэж боддог ч, тэд гэнэн биш харин итгэмтгий юм. Хүүхэд бол зааж өгснөөр хийж, үзэж байж итгэдэг нь тэдний төрөлхийн зан юм. Хүүхдийн талаар мэдэх хэрэгтэй бас нэг зүйл бол тэд бараг л бүх зүйлд баярладаг. Тэд ажлыг ч тоглоом болгон хувиргаж чадна.

Бидний Тэнгэрийн Эцэг биднийг Түүн дээр хүүхэд шиг болж ирээсэй гэж хүсдэг. Тэр биднийг Түүнд үнэ цэнэтэй, бяцхан нэгэн гэдгийг мэдүүлэхийг хүсдэг. Түүнд баттай итгэснээр Тэр биднийг халамжлах болно. Тэр бидний гараас хөтөлж, Түүнтэй ойр байж, Түүнээс тусламж гуйж байгаасай гэж хүсдэг. Бурхан хий гэсэн бүх зүйлдээ туслах болно. Тэр хүлээж, туслахад бэлэн байдаг. Бид бяцхан хүүхэд шиг даруугаар очоод, чин сэтгэлээсээ үнэнээ нээлттэй байлгаж, Түүнгүйгээр юу ч хийж чадахгүйгээ хэлэх хэрэгтэй.

Бурханы хүүхдүүд болсон бид ямар нэгэн хүлээсэнд байж болохгүй. Бид Христээр дамжуулан Бурхан бидэнд өгсөн эрх чөлөөг мэдэрч, баяр хөөртэйгээр амьдрах хэрэгтэй. Та бидэнд амьдрал өгсөн бөгөөд биднийг сэтгэл хангалуун баяр хөөртэй байгаасай гэж хүсдэг.


Хүүхэд шиг энгийн байхыг хичээж эрэлхийл. Тэгснээр таны амьдрал илүү сайжирч, гайхалтай болох болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon