Чанга Хатуу бай

Чанга Хатуу бай

Сайныг үйлдэхдээ үл цуцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна. — Галат 6:9

Галат 6:9 дээр “шантрахгүй”, “зүрхээ гээхгүй” гэж хэлж байгаа нь бууж өгөхгүй байхыг хэлж байгаа юм. Ариун сүнс оюун бодолдоо бууж өгөхгүй байх хэрэгтэйг хэлдэг бөгөөд бид тэвчсэнээрээ сайн зүйлсийг хурааж авах болно.

Есүсийн тухай бодоод үз. Тэр баптизм хүртээд Ариун сүнсийг авсны дараа Муу нэгний шалгуурт орохын тулд цөл рүү явсан. Тэр гомдоллож, урам хугарч, дарамтанд ороогүй. Тэр сөрөгөөр бодож яриагүй. Яагаад ийм хэцүү зүйл тохиолдож байна гээд будилж, байдлыг зохицуулах гэж оролдоогүй. Тэр шалгалт бүрт ялалт байгуулсан. (Лук 4:1-13)

Есүс аялж явахдаа дагалдагчиддаа энэ нь ямар хэцүү байсныг ярьж байна гээд төсөөлөөд үз дээ? Тэр загалмай дээр хэцүү байснаа ярьж байна гээд төсөөлөөд үз дээ… Тэр гэр оронгүйдээ ядарч, цөхөрч, унтах газар ч байхгүй байсан гэж ярьж байна гээд төсөөлөөд үз дээ?

Есүс тэнгэрлэг Эцгийнхээ хүчийг авсан байсан учраас ялалт байгуулж байсан. Түүний Сүнс бидний дотор байгаа тиймээс бид ямар ч зүйлтэй тулсан бидэнд хүч байгаа.


Бид өөрсдийн асуудлууддаа “бууж өгөх талаар” бодохын оронд “ялалтыг” бодсоноороо Есүс шиг байж чадна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon