
Мод сайн аваас (эрүүл сайн) үр жимс нь сайн (эрүүл сайн), мод муу аваас (муудсан муу) үр жимс нь муу (муудсан муу). Учир нь мод үр жимсээрээ танигдана. — МАТАЙ 12:33
Итгэгч хүмүүст зүрхний цохилт, цусны даралт чухал байдаг. Түүнгүйгээр амьдарч чадахгүйтэй адил зөв боддог байх нь маш чухал юм. Түүнгүйгээр амьдарч чадахдгүй зүйл гэж байдаг. Бидний амьдралын эх үүсвэр бол зөв бодох, Бурхантай хувийн харилцаа тогтоож, Үгэн дотор болон залбирал дотор байх юм.
Библид модыг жимсээр нь таньдаг гэж хэлдэг. Бидний амьдрал яг адилхан юм. Бодлууд үр жимс ургуулдаг. Сайн зүйл бодвол бидний амьдралын үр жимс нь сайн байх болно. Харин муу бодолтой байвал амьдралын үр жимс тань муу байх болно.
Ер нь бол та хүний хандлагыг нь хараад энэ хүн ямар бодолтой явдаг хүн бэ гэдгийг нь мэдэж болно. Найрсаг эелдэг хүн хэзээ ч хорон муу бодолтой байдаггүй. Үүнтэй адилхан үнэхээр муу хүн сайн, хайрын бодлуудтай байна гэж байхгүй.
Би таныг өнөөдөр эрүүл, эерэг, бурханлаг бодлууд бодож, үүнийгээ амьдралынхаа хэвшил болгоосой гэж хүсэж байна. Хүн зүрхэндээ юу бодно, энэ нь тэр хүнийг тодорхойлно гэж хэлдэг. (Сургаалт үгс 23:7)
Та Бурханы үгтэй хэдийчинээ их цагийг өнгөрөөнө, төдийчинээ муу бодлуудаа эсэргүүцэж, сайн зөв бодлуудыг бодох болно.