Чөлөөтэй Алхах

Учир нь Бурхан ертөнцийг яллахын тулд биш (буруутгах, шүүх, яллах) харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахаар Хүүгээ ертөнцөд илгээсэн билээ. — ИОХАН 3:17

Бидний дайсан биднийг онцгүй байдалтай болгохын тулд хэрэглэдэг нэг арга нь бидэнд гэм буруутай гэсэн мэдрэмж өгч, урамгүй байлгахыг хүсдэг. Бурханы үгэнд Христ Есүс дотор байгаа хүн бүр гэм буруугүй бөгөөд хийсэн гэмтэй зүйлийнхээ төлөө шийтгүүлэхгүй гэж хэлсэн. Тийм байтал бид өөрсдийгөө буруутгаж шүүдэг.

Бурханы үгийг судалснаар би өөрийгөө гэмтэй гэж бодон, амьдарч байснаа мэдсэн. Надаас хэн нэгэн та юунд буруутай гэж бодож байна вэ? гэвэл надад хариулах үг байхгүй. Миний хэлэх зүйл бол хаа ч явсан би өөрийгөө байнга л буруутай гэсэн мэдрэмж тээж явсан.

Ийм байснаас болоод би Бурханаас гэм буруутай гэж өөрийгөө буруутгадаг мэдрэмжээсээ салж, эрх чөлөөтэй амьдрах талаар суралцан, олж мэдсэн. Тэр надад, та бид Түүгээр уучлагдсан гэдгээ мэдэж байгаа бол өөрөө өөрийгөө уучилдаг байх хэрэгтэй гэдгийг хэлж өгсөн. Тэр аль хэдийн мартаад, уучилсан зүйл дээр бид өөрсдөө толгойгоо цохиод байж болохгүй. (Иерэмиа 31:34, Үйлс 10:15)

Бидний оюун бодол хэтэрхий хяналтан доор байгаад байвал урам хугарах нь амархан гэж би боддог. Тиймээс Исаиа 26:3 дээр Бид Бурханд бүх оюун бодлоо тавих юм бол Тэр биднийг бүрэн төгс, амар тайван байдалд байлгах болно гэж хэлдэг.


Та өөрийн өмнөх амьдралаа харсаар амьдраад байвал Бурхан таны амьдралыг шинэчилж чадахгүй.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon