Шалтаг тоочихгүй

Шалтаг тоочихгүй

Тэднээс (царайнаас нь) бүү ай. Чамайг чөлөөлөхөөр Би Чамтай хамт байна гэж Эзэн тунхаглаж байна. — ИЕРЕМИА 1:8

Бид Бурханыг таньж мэдсэнээр урам зориг өгөх зүйл, саад бэрхшээл, боломж гээд олон зүйлтэй тулгардаг. Энэ бүгдээс зугтаах бол сайн сонголт биш. Та зугтлаа ч өөр газар энэ бүгд хүлээж л байдаг. Бидний ялах цорын ганц хүч бол Бурхантай ойр байж, Түүний хамт урагшилсаар байх юм.

Иеремиад залуу байхад нь маш том ажил өгөгдсөн. Бурхан түүнийг үндэстний эш үзүүлэгч байхаар дуудсан. Тэр Бурханы дуу хоолой болсон. Иеремиа энэ бүгдэд айснаасаа болоод Бурханд хандан яагаад би энэ бүгдийг хийх юм бэ гэх мэт олон шалтаг тоочсон.

Иеремиа та бидний гаргадаг алдааг гаргасан бөгөөд өөрийн чадвар, өөрийгөө харах хараан дээрээ алдаа гаргасан. Иеремиад хэрэгтэй зүйл бол зүгээр л Бурханыг харж, хараагаа Түүн лүү чиглүүлэх байсан. Тэр хүмүүс рүү харж, Бурхан түүнийг хийгээрэй гэсэн ажлыг хийвэл хүмүүс юу гэж бодох бол гэж эргэлзэж байсан. Бурхан Иеремиад ямар ч үед хамт байх болно, энэ л Иеремиад хэрэгтэй зүйл гэж хэлсэн.

Нэгдүгээр бүлгийн сүүлийн эшлэл дээр Эзэн Иеремиад хүмүүс чамайг эсэргүүцэх болно гэхдээ чамайг ямар ч зүйл дийлэхгүй “Би чамтай хамт байх болно” гэж хэлсэн.

Танд өнөөдөр ямар ч зүйл тохиолдсон байж болно, урамтай бай. Бурхан тантай хамт байж, танд юу ч тохиолдсон хамтдаа нүүр тулах болно.


Та өөрт байгаа асуудлуудаасаа нүдээ аваад Эзэнд тавь, та ялах болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon