
Над дээр Эзэн Бурханы Сүнс байна Учир нь зовогсдод сайнмэдээ хүргэж Шаналсан зүрхтэйг нь эдгээн Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, Хүлээстэй хүмүүсийг (биеийн болоод сүнсний) чөлөөлөхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Намайг Тэр илгээсэн юм. — ИСАИА 61:1
Сэтгэл санаагаа эдгээнэ гэдэг бол чухал сэдэв бөгөөд бидний гаднах байдлаас илүү доторх нь чухал байдаг. Ром 14:17 дээр Бурханы хаанчлал бол идэх мах, уух зүйл биш (гаднах байдал) бөгөөд харин Ариун сүнсний зөвт байдал, амар тайван, баяр хөөр гэсэн (доторх байдал). Мөн Лук 17:21 дээр Бурханы хаанчлал таны дотор байгаа гэдэг.
Би хүүхэд байхдаа хүчирхийлэлд өртөж байсан учраас “сэтгэл зүйн шоронд” удаан хугацаанд байсан бөгөөд Бурхан намайг Өөрийн хайраараа эдгээж, өөрчилсөн. Тэр танд ч бас адил зүйлийг хийж өгөх болно.
Исаиа 61 дээр Эзэн зүрх сэтгэл нь шархалсан нэгнийг эдгээхээр ирсэн гэж хэлсэн. Энэ нь дотроо эвдэрч, нухлагдаж, шарх авсан нэгний талаар хэлж байгаа гэж би боддог. Есүс таны сэтгэлийн шархалсан хэсгийг тань эдгээж, бүрэн бүтэн болгож, Бурхантай ойр болгоно. Тиймээс та Түүнийг зүрх сэтгэл, сүнсэндээ урьж эдгээх ажлыг нь эхлүүлээрэй.
Бурхан таныг ямар ч нөхцөл байдал дунд байсан тусалж, хэрэгтэй байгаа газарт тань хүргэх болно.