Шинэ гэрээний дагуух амьдрал

Шинэ гэрээний дагуух амьдрал

Харин эдүгээ Тэр (Христ) гойд сайн (номлох) үйлчлэлийг хүлээн авсан бөгөөд тийнхүү (хуучнаас) илүү сайн амлалтууд (гэрээ) дээр тогтоосон (зүйрлэшгүй, өндөр, тэргүүн) илүү сайн гэрээний (Шүүгч, Төлөөлөгч) зууч мөн. — ЕВРЕЙ 8:6

Хуучин гэрээ бол үйлс хийж, ямар нэг зүйл хийхэд тулгуурласан байсан бөгөөд Бурханд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд чармайж, зүтгэж ажилладаг байсан. Энэ нь биднийг махан биеийн ажилд хүлдэг байсан. Иймэрхүү гэрээ бидний баяр хөөрийг булааж, Бурханаас холдуулдаг.

Харин Шинэ гэрээ бол нигүүслийн гэрээ бөгөөд бидний хийж байгаа зүйл дээр тулгуурладаггүй харин Христ бидний төлөө аль хэдийн хийсэн зүйл юм. Тиймээс бид үйлсээр бус харин зөвхөн итгэлээр зөвтгөгдсөн юм. Энэ нь үнэхээр гайхалтай, бидэнд ямар нэг зүйл хийлгүүлэх гэж шахалт болдоггүй. Бид сэтгэлээр унаж, хэцүү байдалд орвол Ариун сүнсний хүчээр дамжуулан, Бурханд ажлаа хийх боломжийг нь олгох хэрэгтэй.

Энэ бүгдийг дүгнээд хэлбэл: Хуучин гэрээ биднийг хүлж, харин Шинэ гэрээ эрх чөлөө олгосон. Тэгснээр Бурхантай харилцах боломжтой болж, Есүс Христэд ажлаа хийх боломжийг өгснөөр бид хамгийн сайхан бүхнийг амсаж, эдлэх боломжтой болсон. Бид Түүний бүтээсэн бүтээл болж чөлөөлөгдөөд зогсохгүй, Бурханы төлөө хийх зүйлээ хийх боломж бас нээгддэг юм.


Шинэ гэрээний амьдрал бол Бурханы оршихуйд амьдрах гайхалтай аялал бөгөөд Христээр дамжуулан ялалтаа баярлан тэмдэглэх юм.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon