Шинэ эхлэлийг туршиж үз

Оюун санааныхаа сүнс дотор шинэчлэгдэж [оюун санаа ба сүнсний шинэ хандлагатай болох]. Ефес 4:23

Амьдралаа шинээр эхлүүлж үзсэн хүмүүсийн түүхээр Библи баян билээ. Мосе дөчин жилийн турш хонь хариулж байгаад ард түмний удирдагч болдог. Бурхан өөрийг нь шинэчилж, бүхий л цаг үеийн аугаа элч нарын нэг болгох хүртэл Паул Есүсийг үзэн яддаг байв.

Есүсийг өөрийн Аврагчаар хүлээн авах үед энэ нь амьдралын маань цоо шинэ эхлэл болдог. Бид амьдралын шинэ арга замд суралцах шинэ боломж завшаан бүхий шинэ бүтээл болдог. Харин шинэ амьдралыг амсаж үзэх эхний алхам бол та ч гэсэн ингэж амьдрах боломжтой гэдэгт итгэх юм.

Ефес 4:23 биднийг оюун санаа болон хандлагаа байнга шинэчилж байх ёстой гэдэг. Библийн агуу хүмүүсийн тухай уншаад надад тэдэнтэй адил юм алга гэж бодох амархан. Харин ингэж бодогдож эхлэнгүүт оюун санаагаа тэр даруй шинэчлэх хэрэгтэй.

Өөрийнхөө мэдрэмжийг дагах бус, харин Бурханы үгийн дагуу бодох сонголт хий. Түүнийг хайрыг хүлээн авч, шинэ эхлэлийг амсаж үз. Хэрэв бид Бурхан намайг дотно гаднагүй бүрэн өөрчилж байна. Тэр надад шинэ эхлэлийг өгч байгаа бөгөөд илүү гайхамшигтай зүйлс намайг хүлээж байгаа гэсэн хандлагаар амьдарвал амьдрал илүү амттай сайхан болно.

Залбирлын эхлэл

Эзэн, би Таны үгээр оюун санаагаа шинэчилмээр байна. Та яг Мосе, Паул нарт үйлдсэн шиг миний амьдралд зориулсан шинэ эхлэл ба шинэ дуудлага Танд байгаа гэдгийг би мэдлээ. Та энэ бүхнийг хэрэгжүүлж, бий болгож чадна гэдэгт би итгэж, өнөөдөр үүнийг хүлээн авч байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon