Эдгээх бэлэг

Нөгөөд нь эдгээх бэлгийг нэг л Сүнсээр өгсөн. – 1 Коринт 12:9

Эдгэрлийн бэлгүүд нь итгэлийн бэлэгтэй хамт ажилладаг. Хэдийгээр бүх итгэгч нарыг өвчтэй хүмүүсийн эдгэрлийг харахын тулд залбир хэмээн урамшуулдаг ч гэсэн (Марк 16:17-18 харах). Ариун Сүнс зарим нэг хүмүүст сүнсний бусад бэлгүүдийг өгдөг шиг, Тэр зарим хүмүүст эдгээх ер бусын бэлгүүдийг хуваарилж өгдөг.

Бидний уулзалтууд дээр бид байнга өвчтэй хүмүүсийн төлөө залбирч, маш олон гайхамшигтай эдгэрлүүдийг хардаг билээ. Бид өнгөрсөн он жилүүдийн турш бие махбодууд эдгээгдсэн талаар овоолсон гэрчлэлүүд болон жинхэнээр батлагдсан тайлангуудыг хүлээн авсан юм. Бидний уулзалтууд болон нэвтрүүлгүүдийн явцад би итгэлийн залбиралаар залбирдаг бөгөөд итгэлээр дамжин Бурхан ажлаа хийдэг гэдэгт би итгэдэг.

Сүнсний бэлгээр дамжин хүн эдгэрлийг хүлээн авах үедээ, тэрхүү эдгэрэл нь магадгүй тэр даруйдаа илэрхий биш байж болно. Эдгэрэл нь эм шиг маягийн үйлчилгээг үзүүлдэг үйл явц байж болдог. Үүнийг итгэлээр хүлээн авах шаардлагатай бөгөөд эдгэрэл нь явагдаж байгаад итгэх хэрэгтэй байдаг. Хожим үр дүн нь байнга илэрхий болдог. Би дандаа “Бурханы эдгэрлийн хүч яг одоо миний дотор явагдаж байна” гэж хэлэхийг хүмүүст уриалдаг.

Бид өөрсдийн эрүүл мэндийн тал дээр Бурханд итгэх хэрэгтэй. Надад хэрэгтэй цагт тусалдаг эмч болон эмүүдийн төлөө би Бурханд талархдаг боловч Есүс бол бидний Эдгээгч юм (Исаиа 53:5 харах).

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Бурхан бол таны эмч бөгөөд Түүний Үг таны эм юм. Таныг бүх л тал дээр чинь эдгээхийг Түүнээс гуй.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon