
Үнэндээ зүрх нь чамайг гээгүй байдаг. — Сургаалт үгс 23:7
Миний амьдралын үзэл бодол: “Хэрэв сайн зүйл болоосой гэж хүлээж байсан ч, болохгүй бол сэтгэлээр унаж болохгүй” юм. Олон жилийн өмнө би маш их сөрөг бодолтой хүн байсан. Надад олон жилийн турш янз бүрийн юмс тохиолдож байсан болохоор сайн зүйлс тохиолдох болно гэдэгт итгэхээс би айдаг байсан. Бодлууд маань бүгд сөрөг байсан учраас хэлж, ярьж байгаа үгс бас миний амьдрал ч тиймэрхүү байсан.
Та ч бас над шиг байж магадгүй. Та өөрийгөө шархлуулахаас айж өөрийгөө хамгаалаад найдахаас эмээдэг байж болно. Иймэрхүү зан чанартай хүний амьдралын хэв маяг нь сөрөг байдаг. Таны бодол сөрөг байдаг учраас таны бүх зүйлс сөрөг байдаг.
Би үгийг судалж, Бурханд итгэснээр Тэр намайг шинэчилж эхэлсэн бөгөөд юуны түрүүнд би сөрөг байдлаа авч хаях хэрэгтэй гэдгийг ухаарсан. Би Бурханд удаан үйлчлэх тусам, гайхалтай хүч чадал, эерэг бодлууд болон үгс өгөгдөж байгааг олж харсан.
Бидний үйлдэл бидний бодлын тусгал байдаг. Сөрөг бодолтой бол сөрөг амьдралын хэв маягтай байдаг. Бид өөрсдийн оюун бодлыг Бурханы үгээр шинэчилвэл, туршлагаараа батална гэж Ром 12:2-т хэлсэн шиг “Бурханы хүслийн дагуу, сайн бөгөөд хүлээж зөвшөөрөхүйц” үйлдэл гаргах болно.
Бурханы бодолтой өөрийн бодлоо адил болгохын тулд шаргуу дасгалжуулснаар амьдралаа өөрчлөх болно.