
… “Түүнд зааварлахуйцаар Эзэний оюун ухааныг (мэдрэмж, зорилгууд) хэн мэдсэн юм бэ?” гэвч бидэнд Христийн оюун ухаан бий. — 1 КОРИНТ 2:16
Би өөрийн бодлоо эерэг болгож эхэлснээс хойш сөрөг байдлыг хүлээн зөвшөөрөхөө больсон. Сөрөг бодлоосоо салснаас хойш миний амьдралд олон сайн зүйлс тохиолдон өөрчлөгдөж бас би сөрөг байдалд дургүй болсон.
Танд эерэг байхад хэцүү байгаа бол зөвлөгөө өгье: Таныг сөрөг байх үед Ариун сүнс сануулаарай гэж гуй. Энэ бол Түүний хийх ажил. Иохан 16:7-8 дээр Ариун сүнс бидний гэм бурууг сануулж, зөв байдалд чиглүүлнэ гэдэг. Буруу байгааг сануулах үед Бурханаас тусламж гуй. Өөрөө чадна гэж бодолгүй, Бурханд ханд.
Эерэг байна гэдэг нь бодит байдалтай нүүр тулахгүй гэсэн үг биш юм. Библид хэцүү байгаа бүх зүйлүүдээ хийж, байгаа газраа баттай зогс гэж хэлдэг. (Эфэс 6:13) Бид “Христ” дотор байснаар найдвар дүүрэн эерэг байх болно, учир нь Түүнд маш хэцүү зүйл гэж байхгүй. Есүс үргэлж эерэг бас итгэл дүүрэн байсан. Бид Түүний оюун бодол, тусламжаар бүгдийг хийж чадна.
Бурхан шиг бод тэгснээр Түүний хүссэн хүн болж, Түүний хүссэн бүгдийг авах болно.