Эзэнийг Хүлээ

Эзэнийг Хүлээ

Та нар Бурханы хүслийг биелүүлээд амлагдсаныг хүлээж авахын тулд та нарт тэвчээр хэрэгтэй. — ЕВРЕЙ 10:36

Дэлхий дээр баяр хөөргүй, сэтгэл хангалуун биш олон Итгэгчид байгаа нь Бурхан хүссэн цагтаа Өөрийн арга замаар хийх зүйлийг нь хүлээлгүй, тэвчээргүй хандаж, өөрөө бүгдийг хийх гэж завгүй байдгаасаа болдог. Бид яараад л байдаг харин Бурхан бол тийм биш юм.

Хүнлэг байдал маань “Бурхан бүгдийг мэднэ, Тэр хэзээ ч хоцрохгүй” гэж хэлдэг. Харин бардам зан маань “Би бэлэн болсон, би өөрийнхөө арга замаар хийх болно” гэж хэлдэг. Даруу хүнд “хүндэтгэн эмээх сэтгэл” байдаг. Тэрээр тэвчээртэйгээр хүлээдэг бөгөөд өөрийн хүчээр юмыг хийдэггүй. Тэвчээр бол хүлээх зуураа гаргах зөв сайн хандлага юм. Харин бардам хүн нэг зүйлийн араас нөгөөг хийж, ямар ч баримжаа байдаггүй. Бардамнал бол тэвчээргүй байдлын үндэс юм.

Тэвчээр бол Ариун сүнсний үр жимс бөгөөд амьдралын ямар ч нөхцөл байдал дунд тайван, эерэг хандлагатай байдаг. Та өөрөө бүх асуудлаа шийдээд, хэцүү зүйлийг ялан гарах болно гэж бүү бод. Бид Бурханы агуу мутрын өмнө өөрийгөө даруу болгосноор, өөрийн арга замаар хийдэг өөрийгөө үхүүлж, Бурханы арга замаар хийдэг амьд нэгэн болох хэрэгтэй.


Бид итгэлээрээ тэвчээртэй байснаараа Бурханы амлалтуудыг хүлээн авах боломжтой юм.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon