Бурхан, биднийг хайрладаг хайрыг бид мэдэж (ойлгож, ухаарч, ажиглалт ба туршлагаар мэдэх), итгэдэг. Бурхан бол хайр мөн. Хайр дор байгч нь Бурханы дотор байж, Бурхан түүний дотор байна. — 1 Иохан 4:16
1 Иохан 4:16-д Бурханы бидэнд зориулсан хайрыг ухамсарлах хэрэгтэй гэж онцолсон. Бид юу хэлж байгаагаа сайн ойлгоогүй хэрнээ «Бурхан надад хайртай» гэж хэлэх амархан. Түүний хайрын тухай мэдлэг гэхээр бидний зөвхөн оюун ухаанаараа ойлгосон Библийн зарим мэдээ баримт төдий зүйл байх учиргүй. Харин бидний амьдралын жинхэнэ бодит байдал байх учиртай.
Бурхан бол хайр мөн. Хайр дор байгч нь Бурханы дотор байж, Бурхан түүний дотор байдаг гэж энэ эшлэл хэлж байна.
Энэ эшлэлийн байх гэдэг үг нь «орших, амьдрах» гэсэн утгатай. Энэ нь зочлох бус харин нэг газраа үлдэж, суурьшихыг хэлж байна.
Бурханы хайр бол зүгээр нэг цээжилдэг зүйл, түр зуурын мэдрэмж биш. Түүний хайр үлдэж бидэнтэй хамт байдаг. Энэ нь зөвхөн сайн сайхан үед хамт байгаад хэцүү үед орхиод явдаггүй. Бурханы хайр үргэлж бидэнтэй хамт байдаг. Тиймээс Түүний хайр дотор байсаар байх хэрэгтэй.
Бурханы хайраас холдолгүй урагшилж байгаа цагт бид бүхэн христэд итгэлийн төлөвшилтийн арвин их ургацыг хурааж авч чадна. Танд зориулсан Бурханы гайхамшигтай хайр дотор оршсоор байвал хүнд хэцүү үед ч та өсөн дэвжих болно.
Залбирлын эхлэл
Эзэн, өнөөдөр би Таны надад өгсөн хайр дотор амьдрахыг зорих болно. Маш олон зүйлс өөрчлөгдсөн ч Таны хувиршгүй хайр хэзээ ч биднийг орхихгүй. Иймээс би Таны гайхамшигтай хайранд үндэслэж, амьдрахыг сонгож байна.