Эзэн минь Хэр Зэрэг Хугацаа вэ?

Эзэн минь Хэр Зэрэг Хугацаа вэ?

Харин Эзэнд найдагчид (хүлээгч, хайгч, Түүнд найдагч) хүчээ сэлбэнэ. Тэд бүргэд (наран зүгт) мэт жигүүр дээрээ (Бурханд ойр) элин халина. Гүйлээ ч үл туйлдана Алхлаа ч эс цуцна. — ИСАИА 40:31

Бурханыг хүлээнэ гэдэг нь Тэр бүгдийг хийх боловч, юу ч хийхгүй байна гэсэн үг биш юм. Миний хувьд бол хүлээж байхдаа Бурханаас хийлгэхийг хүсэж байгаа зүйлийг асууж, түүнийг нь дагах бөгөөд хийж байгаа зүйлдээ зөвхөн Тэр л хийж өгөх болно гэдэгт бас итгэх хэрэгтэй юм. Би Бурханд итгэж, Түүнийг хүлээх зуур Тэр надад зан ааш болон хандлагаа хэрхэн өөрчлөх талаар харуулдаг байсан. Бурхан зөвхөн нөхцөл байдлыг өөрчлөх бус бас намайг өөрчлөхийг хүсэж байгааг нь харж байгаа биз дээ.

Бурхантай чимээгүй цагийг өнгөрөөснөөр Тэр бидэнд харуулах зүйлсээ харуулж, бид Түүний оршихуйд амрах боломжтой болдог юм. Бурхантай ойр дотно харилцаатай байх нь Түүний хүүхдүүд болсон бидэнд гайхалтай аз завшаантай зүйл юм. Та Бурхантай илүү цагийг өнгөрөөх тусам, Түүнтэй илүү адилхан болох болно. Бурханы Үгийг судалснаар Түүнээс захиа авч байгаатай адил юм. Энэ авсан үгс таныг тайвшруулж бас засаж залруулна. Бурханыг хүлээж байхдаа найдлага дүүрэн зүрх сэтгэлтэй байж, Бурхан төлөвлөгөөнийхөө дагуу бүх зүйлсийг сайн байлгах болно гэдэгт итгэж харах хэрэгтэй.


Бурханд итгэвэл Тэр таныг бага багаар өөрчлөх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon