Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор (шинээр мэндэлсэн) бүтээгдсэн Түүний бүтээл мөн. Биднийг (Тэр бидэнд эртнээс зам бэлдсэн) эдгээрийн дотор яваасай (Тэрээр урьдчилж биднийг амьдрахад зориулж сайн амьдрал бэлдсэн) гэж Бурхан урьдаас бэлтгэсэн билээ. ¬¬¬— ЕФЕС 2:10
Бурхан бидэнд гайхалтай бэлэг өгсөн бөгөөд үүнийг хэрэглэх нь бидний өөрсдийн хүсэл байдаг. Бурхан таныг бүтээсэн бас хүлээж аваасай гэж хүсдэг, гэхдээ энэ нь таны сонголт юм. Ямар нэг зүйлийг хүлээж авахад зохистой юу, зөв байна уу гэдгээ харах хэрэгтэй.
Хүмүүс өөрсдийгөө үгүйсгэдэг учир нь тэд өөрсдийгөө зохистой зөв биш гэж үздэгт байгаа юм. Тэд өөрсдийнхөө алдаа, сул байдлыг хардаг мөртлөө сайн сайхан байдал, хүчээ хардаггүй. Ийм байснаар хүн өөрийнхөө сайн болон зөв талыг харахаас илүүтэйгээр сул тал, буруу зүйлээ хардаг болдог.
Амос 3:3 дээр “Тохиролцоогүй хоёр хамт алхах уу?” Та Бурхантай хамт байхыг хүсэж, сонголтоо хийвэл Бурхантай хамт алхаж, Түүнд ойр байж болно. Тэр танд хайртай учраас таныг хүлээж авах болно. Тиймээс та Түүнийг хүлээж авбал Тэр таныг үгүйсгэхгүй, танд дургүйцэхгүй.
Бурхан таныг бүтээхдээ үнэхээр гайхалтайгаар бүтээсэн юм.