Энэ үнэ цэнэтэй юу?

Энэ үнэ цэнэтэй юу?

Иймээс үнэн, амар амгаланг хайрла. — ЗЕХАРИА 8:19

Бурхан таныг амар тайван амьдраасай гэсэн чин хүсэлтэй байдаг. Эзэн рүү илүү ойртох тусам та Түүнээс илүү хамааралтай болж, илүү их амар тайван байх болно.

Танд амар тайван байхгүй бол ямар ч байр суурь, эзэмшил байгаад нэмэргүй, бас ямар ч үнэ цэнэ байхгүй. Хэрэв танд амар тайван байхгүй бол мөнгө, алдар хүнд, гавьяа гээд бүгд утгагүй. Та амар тайвны үнэ цэнийг юугаар ч орлуулж чадахгүй.

Олон хүн амжилтанд хүрэх гэж шатаар өгсдөг, тэгээд тэд дээшээ өгсөх тусам амар тайван, баяр хөөр, гэр бүлтэйгээ хамт байх цагаа алдаж байдаг. Тэдний амьдрал бүхэлдээ олсон зүйлээ алдахгүйн тулд дарамтанд, сэтгэл санааны хямралтай байдаг. Гэтэл үнэндээ амар тайван байхгүй бол энэ ямар ч амжилт биш юм.

Зарим хүн хэд хэдэн ажил хийдэг бөгөөд энэ дэлхий “Чи үүнийг л хийхгүй бол баяр хөөртэй байхгүй” гэж хэлдэг. Харин тэд олон “юмстай” болдог ч амар тайван байдаггүй.

Ром 14:17 дээр “Бурханы хаанчлал бол идэх болон уух явдал бус” гэдэг бөгөөд байр суурь мөнгө чухал биш байх нь “харин Ариун Сүнс дорх зөвт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан нь юм” гэдэг. Бурханы хаанчлал бол бид Христ дотор хэн бэ гэдгээ олох юм. “Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь” (Филиппой 4:7)


Бурхан таныг бүх хэрэгцээгээ элбэг дэлбэг аваасай гэж хүсдэг бөгөөд бусдын ивээл болоосой гэж хүсдэг. Бурхан таныг ивээх болно гэдэгт бүү эргэлз, гэхдээ амар тайван байхгүй байгаа зүйлийг хийх хэрэггүй.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon