Харагтун, могой ба хилэнцэт хорхойнуудад халдах, [биеийн ба оюун санааны хүч ба чадвар] дайсны [эзэмшдэг] хамаг хүчээс дээгүүрх эрх мэдлийг Би та нарт өгсөн. Та нарт юу ч хор учруулахгүй. — Лук 10:19
Есүс биднийг хэзээ ч сэтгэлийн дарамтанд оруулдаг нөхцөл байдалд оруулахгүй гэж амлаагүй. Иохан 16:33-д Тэрээр …Ертөнцөд та нар зовлон, бэрхшээл, уй гашуу, бүтэлгүйтэлтэй байна гэж хэлсэн. Гэхдээ Тэр үргэлжлүүлэн ярихдаа Өөрөө энэ ертөнцийг ялсан учраас биднийг зоригтой байж болно гэсэн.
Ертөнц сэтгэл гонсгор байдгийн адил бид тэгж сэтгэлээ гонсойлгох хэрэггүй гэдгийг энэ эшлэл бидэнд сургаж байна. Учир нь Есүс энэ ертөнцийн бидэнд учруулж хор хөнөөлийн хүчийг салгасан. Тийм учраас бидний амьдралд тулгардаг бэрхшээл хүндрэлийг бид тайван тогтуун, итгэлтэй байдлаар шийдэж чадна.
Лук 10:19-д «Харагтун! Би та нарт дайсны [эзэмшдэг] хамаг хүчээс дээгүүр эрх мэдлийг өгсөн. Та нарт юу ч хор учруулахгүй» гэж хэлдэг. Есүс ертөнцийг ялан дийлсэн шигээ биднийг тийнхүү ялдаг байлгахын тулд Тэр биднийг бүрэн бэлдсэн гэж энд хэлж байна.
Бидний хүч тэвчээрийг сорьж, бухимдуулсан нөхцөл байдалтай тулгарахад, заримдаа бүр шийдэж, аргыг нь олоход хэцүү байсан ч, энэ нөхцөлд зөв арга замаар буюу Түүний арга зам, хандлагаар хандвал биднийг юу ч дийлж чадахгүй гэж Есүс батлан хэлж байна. Христ дотор авсан эрх мэдлээ ашиглаж, саад бэрхшээлийг ялагтун!
Залбирлын эхлэл
Бурхан минь, Христ дотор надад өгсөн Таны эрх мэдэл, хүч чадлыг би хүлээн авч байна. Таны эрх мэдлээр энэ ертөнцийн сорилт, зовлон бэрхшээлийг Есүс шиг хэрхэн ялан дийлэхийг надад заагаач.