Эрх чөлөөнийхөө төлөө хөдөлж эхэл

Эрх чөлөөнийхөө төлөө хөдөлж эхэл

Иймээс Хүү та нарыг чөлөөлвөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно. Иохан 8:36

Бурхан биднийг ямар ч төрлийн хүлээсэнд амьдруулахын тулд бүтээгээгүй. Ийм учраас бид эрх чөлөө буюу Христ дотор Бурханы бидэнд өгсөн бүх зүйлсэд баясан хөгжих эрх чөлөөг бүрэн хүлээн авч амьдрах боломжтой. Тэр бидэнд амь амьдралыг өгсөн бөгөөд бид энэ амьдралаас таашаал авч амьдрах нь бидний зорилго байх учиртай.

Бид амьдралдаа зүгээр л эрх чөлөөтэй байхыг хүсээд байж болохгүй. Бид эрх чөлөөтэй байхын тулд үйлдэл хийх хэрэгтэй. Ингэхийн тулд бид Бурханы үгэнд дуулгавартай байж, Ариун Сүнсний удирдамжийг дагах шаардлагатай. Энэ нь бид үр дүнг нь хүртэхийн тулд Бурханы үгийг зөвхөн сонсох бус, харин хэлснийх нь дагуу үйлдэх хэрэгтэй гэсэн үг.

Та амьдралдаа эрх чөлөөтэй байдлаас таашаал авч байна уу? Есүс дотор аль хэдийн таных болсон эрх чөлөөг эрэлхийлэхийн тулд Бурхан танд урам зориг өгөхийн төлөө би залбирч байна. Биднийг гэм нүглийн эрх мэдлээс чөлөөлөхийн тулд Тэр загалмай дээр амиа өгсөн учраас та бид амьдралын ямар ч тулгамдсан асуудлаас чөлөөтэй байх боломжтой.

Эрх чөлөө бол таных. Одоо алхам хийж үүнийгээ ав. Ариун Сүнсийг дагаж, Христ Есүс дотор танд Бурханаас өгсөн бүхэнд баярлан цэнгэх эрх чөлөөтэй бологтун.

Залбирлын эхлэл

Бурхан минь, Таны дотор би аливаа гэм нүгэл, хүлээс ба дарамт шахалтаас намайг чөлөөлөх эрх чөлөөг олж авлаа. Амьдралд минь өгсөн Ариун Сүнсний удирдламжийг дагаж, эрх чөлөөнийхөө төлөө үйлдэл хийхээр шийдэж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon