
Над дээр Эзэн Бурханы Сүнс байна Учир нь зовогсдод сайн мэдээ хүргэж, Шаналсан зүрхтэйг нь эдгээн, Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, Хүлээстэй хүмүүсийг (бие болоод сүнсээр) чөлөөлөхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Намайг Тэр илгээсэн юм. — ИСАИА 61:1
Хайр хүмүүст далавч болон үндэс өгдөг. Хайр “үндэстэй” холбоотой, мөн “нисэх” эрх чөлөө өгдөг. Хайр бусдыг хүчилж хянадаггүй.
Есүс эрх чөлөөг тунхаглахын тулд Бурханаар илгээгдсэн гэж хэлсэн. Итгэгчид бид ч ялгаагүй Бурханы хүслийг амьдралдаа биелүүлдэг эрх чөлөөт хүмүүс болохоос, хяналт тавьдаг хүмүүс биш юм.
Та хүүхдүүдээ дургүй зүйлийг нь хийлгэх гэж хүч хэрэглээд, тэдний сэтгэлээр унагаж байгаа эцэг эхчүүдийг харж байсан уу? Та шинэ найзаа алдахгүйн тулд наалдаж зууралддаг уу? Иймэрхүү зан төрх хүнийг эрх чөлөөтэй байлгахаас илүүтэйгээр уядаг.
Жинхэнэ хайр ийм байдаггүй. Хайр хэзээ ч бусдыг тулгаж, өөртөө сэтгэл хангалуун байдал бий болгох биш юм. Хайр харин эрх чөлөөг тунхагладаг. Бурханыг хайрладаг, бусдыг хайрладаг бол Есүс Христ дотор хийх хэрэгтэй зүйлээ хийж байгааг хараад Бурхан баярлах болно.
Торонд байгаа шувуу нисэж чадахгүй! Эрх чөлөөг тунхагла. Хүмүүст эрх чөлөө өг, тэгээд тэдний юу хийж чадахыг хар.