
Гагцхүү эхлээд (Түүний зөвөөр хийх) Бурханы хаанчлал ба зөвт байдлыг (зорь, эрэлхийл) хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно. — МАТАЙ 6:33
Бид Бурханыг эрэлхийлэхдээ ихэвчлэн эд хөрөнгө, ивээлүүд, асуудлынхаа хариултууд зэргийг хайхад цагаа зарцуулдаг, гэтэл бид зүгээр л Бурханыг хайх хэрэгтэй байдаг. Бид Бурханыг хайхдаа зүгээр л Бурхантай харилцаатай байхыг хүсэх хэрэгтэй, тэгснээр бусад зүйлсийг Тэр хариуцах болно.
Би үйлчлэлээ эхлүүлж байхдаа Бурхан миний үйлчлэлийг яаж өсгөх бол гэж бодож байсан. Гэхдээ хэсэг зуур хэвээрээ л байсан. Миний бодсоноор хурдан өсөхгүй, заримдаа бүр ухарч байсан. Тэгээд миний олж мэдсэн зүйл бол би юуны түрүүнд Бурханы хаанчлалыг хайх хэрэгтэй юм байна, тэгж байж нэмж өгөгдөх нь байна.
Яг үнэндээ бол бид Бурханаас юм өгөөч гэж гуйх хэрэггүй. Хэрэв бидний хүсэж байгаа зүйл Бурханы хүсэл мөн бол Тэр бидэнд зөв цагт нь хамгийн сайныг нь өгөх болно. Миний хийх зүйл бол Бурханыг хайрлаж, Түүнийг эхэнд эрэлхийлж, бүгдийг Түүний арга замаар хийх юм. Тэгэхээр эд зүйлсээр ивээгдэж, амжилтанд хүрэхээс илүү чухал зүйл бол бид Бурхантай улам илүү ойртох явдал юм.
Бурханы өгөх “бэлгийг” биш харин Бурханы “оршихуйг” үргэлж хай. Тэр бидэнд сайн зүйлсийг өгөх болно, гэхдээ эхлээд Тэр бидний амьдралын эхэнд байхыг хүсдэг. Бидний амьдралд Түүнээс өөр бурхан байж болохгүй.
Бурханыг бүх зүйлээс эхэнд эрэлхийл, Түүн дотор бай, тэгснээр та Бурханд урьд өмнө байснаасаа илүү ойртох болно.