Хэргийн төгсгөл нь эхлэлээсээ чухал. Сэтгэлийн тэвчээр нь зүрхний бардамналаас эрхэм. — НОМЛОГЧИЙН ҮГС 7:8
Бид ямар нэг зүйлийг яаж эхлүүлж байгаа нь чухал байдаг. Эхлэл чухал ч, дунд үе болон төгсгөл бас чухал юм. Ямар нэг зүйлийг харсан л бол эхлүүлэх нь чухал байдаг, ялангуяа Бурханы дуудсан дуудлагыг биелүүлэхийн тулд эхлэл чухал юм.
Зарим хүмүүс сүртэй эхэлдэг боловч дуусгадаггүй. Зарим нь удаан эхэлдэг ч хүчтэйгээр дуусгадаг. Ямараар ч эхэлсэн бай Бурхан алхам тутамдаа эхлэл дээрээ, дунд үедээ, сүүлд нь ч итгэмжтэй байгаасай гэж хүсдэг. Бурхан бол сайнаар дуусгаасай гэж хүсдэг.
Хүн болгонд зориулсан төлөвлөгөө Бурханд байгаа. Гэхдээ тэр төлөвлөгөө нь “эерэг” биш байх боломжтой. Бид Бурхантай ойр дотно харилцаж хамтрахгүй бол “эерэг” биш болох боломжтой. Бид төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд өөрийн зүгээс хийх зүйлээ хийснээр л биелэгдэнэ. Бурхан хэзээ ч бидний амьдралд болж байгаа зүйлсийг хамтгахгүйгээр хийдэггүй.
Би таныг өөрийн нөөц бололцоогоо ашиглан, амьдралын бүх зүйлээ Бурхантай хамт хийгээсэй гэж урамшуулмаар байна, тэгснээр төлөвлөгөө биелэх болно. Өдөр бүр та ямар нэгэн шинэ зүйл сурч, алхам тутамдаа өсөж, урьд өдрөөсөө илүүгээр ахих болно. Энэ нь гайхалтайгаар эхлүүлсэн зүйлийг гайхалтайгаар төгсгөх арга юм.
Бурхантай хамтарч өөрт байгаа бэлэг авьяас болон чадваруудаа илүү ашигла. Бурханы алдарын төлөө чадах бүхнээ хийгээрэй.