Нөгөөд нь эш үзүүлэх (тэнгэрлэг хүсэл болон зорилгыг тайлбарлах бэлэг), –1 Коринт 12:10
Жинхэнэ эш үзүүлэх бэлэг гэдэг нь хэн нэгэн хүн өөр хэн нэгэнд, бүлэг хүмүүст эсвэл нөхцөл байдалд зориулсан Бурханаас ирсэн тодорхой үгийг сонсож, хэлэх үйл явц юм. Заримдаа эш үзүүлэх нь маш ерөнхий, заримдаа маш тодорхой байдаг. Энэ нь магадгүй бэлдсэн сургаал эсвэл номлолоор, тэнгэрлэг илчлэлтээр дамжин ирж болдог.
Эш үзүүлэх бэлэг нь асар чухал зүйл боловч үүнийг маш их буруугаар ашиглаж, асар их төөрөгдлийг авчирсан нь харамсмаар байдаг. Өнөө үед зарим үнэн эш үзүүлэгчид байдаг боловч хуурамч эш үзүүлэгч нар ч бас байдаг. Түүнчлэн Бурханы үгийг ярихыг оролдох үедээ ямар ч хор хөнөөлийг агуулаагүй хүмүүс байдаг боловч тэд нар Бурханы Сүнсээр хөтлөгдөхийн оронд өөрсдийн бодол санаа, хүсэл, сэтгэлийн хөдөлгөөнөөс улбаалан ярьдаг.
Үнэн эш үзүүлэх зорилгууд болон зорилтууд нь хүмүүсийг “босгон байгуулах, сүнсний өсөлтөнд нь туслах, урамшуулах, тайвшруулах” явдал байдаг. Ариун Сүнсний бүх бэлгүүд нь бүх хүмүүсийн сайн сайхан, ашиг тусын төлөө байдаг. Нэмж хэлэхэд үнэн үг нь Бурханаас ирсэн бол амар тайвныг дагуулж, таны зүрх сэтгэлд, сүнсэнд чинь “суурьших” болно. Энэ нь бас таны зүрх сэтгэл аль хэдийнээ байсан ямар нэгэн зүйлийг баталж өгдөг, тэр ч бүү хэл зөвхөн бүдүүлэг зүйлийг ч гэсэн хэлдэг. Тэдгээр шалгуур нь эш үзүүлэх нь үнэн, худал эсэхийг тодорхойлоход тусалж өгдөг. Мэдээж, эш үзүүлэгчийн жинхэнэ шалгалт нь тухайн эш үзүүлсэн нь биелэгдсэн эсэхээр харагдана. Үүнийг сана: Үнэн эш үзүүллэг нь үнэнээс ирдэг. Эш үзүүлэхийн бэлгэтэй тэдгээр хүмүүс нь Бурханыг сонсдог цорын ганц хүмүүс биш билээ. Та өөрийнхөө төлөө Түүнээс сонсох чадвар болон эрх нь танд бий, тиймээс та эш үзүүлэгчидийн цаана нь байгаа сүнсийг үргэлж хайж, тэдгээр нь таны зүрх сэтгэлд гэрч болж чадаж байгаа эсэхийг байнга шалга (1 Иохан 4:1 харах).
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Хүмүүс танд зөвлөгөө өгөхдөө тэр нь Бурханаас ирсэн хэмээн танд хэлбэл, тэр нь Бурханы үгтэй нийцэж байгаа эсэхийг, таны зүрх сэтгэлд баталгаа болж байгааг шалгаж үз.