Та нар сонсож байгаа зүйлээ анхаарагтун. Өөрсдийнхөө хэмжсэн [сонссон үнэний дагуух] хэмжээсээр [бодол санаа ба оролдлого] та нар хэмжигдэх [мэдлэг ба давуу тал] болно. Нэмж [тэр байтугай] өгөгдөх ч болно. — Марк 4:24
Хэрэв та итгэгч бол өдрийн турш Бичээст үндэслэсэн бодол санааг тээж явдаг байх. Гэхдээ бас үүнийг бодоод үзээрэй. Та эдгээрийг сөрөг бодлууд эсвэл заримдаа таны оюун санаанд санамсаргүй орж ирдэг бодлуудтай хольж хутгадаг уу?
Амьдралынхаа ихэнх хугацаанд би зүгээр л миний толгойд юу орж ирнэ, түүнийг л тунгаан боддог байв. Эдгээр нь юуны тухай байсан гэж бодож байна. Ихэнх нь Сатаны надад хэлсэн худал хуурмаг эсвэл ямар ч утгагүй тэнэг санаанууд байсан.
Maрк 4:24. Бид үгийг тунгаан бодож цагаа өнгөрүүлэх тусам үг дотор амьдрах илүү их хүч чадал ба чадвартай болно хэмээн энэ эшлэл бидэнд хэлж байна. Мөн бид үгийг сонсож, унших тусам үгийг илүү их ойлгож ухаарах илчлэлт авах болно.
Махан биедээ бид залхуу бөгөөд өөрийн зүгээс ямарч хүчин чармайлт гаргалгүйгээр Бурханаас хүлээж авахыг хүсдэг. Гэвч энэ нь боломжгүй. Та үгэнд хичнээн их цаг зав зориулж, хүчин чармайлт гаргана, төдий чинээ үгээс хүлээж авна.
Өдөр бүр Бурханы үгийг бясалгадаг болох шийдвэр гаргахыг уриалмаар байна. Яагаад гэвэл энэ үгийг дотроо шингээж авах агшин бүрт та илүү их мэдлэг, давуу сайн чанарыг Бурханаас хүлээн авна.
Залбирлын эхлэл
Эзэн минь, өдөр бүр илүү их цагийг Таны үгэнд зориулах шийдвэрээ би Таны өмнө гаргаж байна. Ингэх тусам би ивээл, халамжийг нь улам их хүртэж, Танаас бүр их мэдлэг ба эрхэм сайн чанаруудыг хүлээн авах болно гэдгийг мэдлээ.