Тэнд бид Нефилимийг харсан. (Анакийн хөвгүүд нь Нефилимээс гаралтай байлаа.) Бид өөрсдийнхөө нүдэнд царцаа мэт болсон бөгөөд тэдний нүдэнд ч тийнхүү байлаа гэв. — Тооллого 13:33
Хамтдаа Тооллого 13-ыг уншвал Мосе Амлагдсан газар нь сайн уу, муу байна уу гэдгийг харуулахаар 12 хүн илгээдэг. Тэгсэн арван хүн нь Библид хэлснээр бол муу гэсэн тайланг хэлсэн. (Тооллого 13:32) Тэд Мосед “Газар нь бол сайн харин том биетэй хүмүүс амьдардаг” гэсэн. Тэд өөрсдийгөө “царцаатай” зүйрлэсэн нь өөрсдийгөө чадваргүй, чухал биш, дайсандаа ялагдахаар гэж дүгнэсэн байна.
Бурханы амлагдсан газарт байгаа тэр аварга хүмүүсээс тэд айж байсан. Гэтэл үнэндээ тэр хүмүүс нь ялахаар тийм аварга хүмүүс байгаагүй харин тэд өөрсдийгөө өчүүхэнээр харсныг илэрхийлж байгаа юм. Тэд аварга хүмүүсийг хараад хийх хэрэгтэй зүйлээ, хийхийн оронд Бурханд итгэх итгэл, Бурханыг харах хараагаа гээсэн.
Иошуа болон Калеб хоёр л зөв хандлагатай байсан. Калеб Мосед “Бид гарцаагүй дийлж чадах учир өгсөж очоод түүнийг эзэлж авцгаая гэв” гэсэн. (Тооллого 13:30) Тэдний хандлага Бурханы хүссэн газрыг авах хэрэгтэй гэсэн хандлагатай байсан. Бурхантай хамт бол бүх зүйлс боломжтой гэдэгт тэд итгэж байсан.
Бурхан бүх Израйлчуудад бидэнд амалсан шиг гайхалтай ирээдүйг төлөвлөсөн байсан бөгөөд зөвхөн Бурхан болон өөрсдөдөө зөвөөр хандаж байгаа нэгэн л энэхүү аз жаргалтай амьдралыг хүлээн авч, амьдрах боломжтой юм.
Бурхан танд хэзээ ч муугаар ханддаггүй байтал та өөртөө муугаар хандахгүй байж яагаад болохгүй гэж тийм биз дээ.