Тиймээс шүүдэг хүн бүр ээ, танд шалтаг байхгүй. Учир нь бусдыг шүүдгээрээ та өөрийгөө ялладаг. Учир нь шүүдэг та мөн л эдгээрийг үйлддэг шүү дээ. — Ром 2:1
Бид өөр хүн бүрийн тухай тэдний юу нь болохоо байчихсан юм бол гэж бодох эсвэл ярих үедээ ерөнхийдөө өөрийн зан авирын талаараа хууртагдаж байдаг. Бид өөрсдөө маш их буруу юм хийдэг хэрнээ бусдын алдаа дутагдлыг өөлж болохгүй гэж Есүс тушаасан (Матай 7:3–5).
Бусдыг шүүхдээ бид өөрсдөө бас тэдгээрийг хийдэг гэдгийг Библи маш тодорхой хэлсэн шүү!
Бид яагаад өөрсдөө үйлдэхдээ бүрэн зөв гэж боддог хэрнээ өөр хэн нэгэн үүнийг хийхэд нь шүүдэг юм бол оо гэж би Бурханаас нэг удаа асуусан юм. Эзэн миний зүрхэнд «Жойс, чи өөрийгөө ягаан шилээр хардаг мөртлөө бусдыг нэг бүрчлэн томруулдаг шилээр хардаг» гэж хэлэв.
Энэ бол үнэн! Бид өөрийнхөө зан авирыг зөвтгөх шалтаг олдог хэрнээ өөр хүн яг ижил зүйл хийхэд нь бид ихэвчлэн өршөөлгүй ханддаг.
Яг үүний эсрэгээр нь хийхийг би уриалж байна. Бусдын хамгийн сайныг олж харж, харин өөрийнхөө амьдралыг үргэлж томруулдаг шилээр харж бай. Бурханд эхлээд таныг эдгээх боломж өг. Тэгвэл та дараа нь бусдад өсөж төлөвшихөд нь Бичээсийн арга замаар туслахыг сурна.
Залбирлын эхлэл
Ариун Сүнс ээ, бусдын амьдралыг шүүхийн оронд өөрийнхөө амьдралыг шалгаж үзэхэд минь туслаач. Таны туслалцаатай би өөрийнхөө асуудлуудыг засаж чадна гэдгийг мэдлээ. Бусдыг өсөж төлөвшихөд нь туслахын тулд эерэг, эрүүл арга замыг эзэмшихэд минь туслаач.