Та нарын бие бол Бурханаас та нарт буй (бэлэг), дотор чинь байдаг Ариун Сүнсний сүм (чин ариун) бөгөөд та нар ч өөрсдөө өөрсдийнх бус гэдгээ мэддэггүй юм уу? — 1 КОРИНТ 6:19
Бид сэтгэлийн дарамтанд орсон үедээ үүнийг мэдээд хүлээн зөвшөөрч яагаад ийм болсон учраа олох хэрэгтэй. Надад байнга толгой өвдөх юм уу, нуруу өвдөх, мөн гэдэс ч юм уу, хүзүү өвдөх зэрэг байнга л нэг юм өвддөг байсан бөгөөд сэтгэл гутралын өөр олон шинж илэрч байсан үе байсан. Харин би өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй, өөрийгөө хэт их бие махбод, оюун санааны хувьд болон сэтгэл хөдлөл, сүнсний хувьд шахаж байсан. Би хийх хэрэгтэй бүх зүйлээ хийхийг хүсдэг байсан болохоос Бурхан надаар юу хийлгэхийг хүсэж байгааг бодож үзээгүй. Би хийж байгаа зүйлээ үргэлжлүүлмээр байхад Бурхан боль гэж хэлэх вий гэдгээс айдаг байсан.
Эзэн ядарсан үед хүч өгдөг байсан боловч биеийнхээ хүчээр хийж хязгаартаа хүрээд туйлдсан бол сэтгэл гутралд ордог. Бидний бие бол Бурханы орших ариун газар, бид өөрсдийгөө хэт их шахаж ажиллаад сэтгэл гутралд орж байгаа бол дуулгавартай байхгүй байна гэсэн үг юм. Бид бүгдэд л хэмжээ хязгаар байгаа бөгөөд үүнийгээ мэдэж, өөрсдийгөө сэтгэлээр унагахгүй байж сурах хэрэгтэй.
Таны бие махбод навсайж доройтвол та дэлгүүрт очоод худалдаад авч чадахгүй. Тиймээс биеэ сайн байгаа дээр нь сайн халамжилах хэрэгтэй.
Тогтмол амарч байх нь таны хийж чадах хамгийн ухаалаг зүйл юм.