Ялах

Ялах

Буруут нь мөшгөөгүй байхад ч зугтдаг бол, Зөвт нь (эрс зант) арслан мэт зоригтой. — СУРГААЛТ ҮГС 28:1

Айдас олон хүмүүсийн итгэлийг булаадаг. Унагаадаг айдас, айдастай хүн, эсэргүүцлийн айдас зэрэг нь биднийг хийж байгаа зүйлээ дуусгахад садаа болдог Сатаны хүчтэй зэвсэг юм.

Таны дайсан таны эсрэг ямархуу айдас явуулсан байх нь хамаагүй чухал зүйл бол ялах хэрэгтэй. Бид айдастай нүүр тулсан үедээ бууж өгч болохгүй. Бид “Бурханы тусламжтайгаар ялах болно” гэж ялалтын тунхаг хэлж байх хэрэгтэй.

Айдас энгийн байдаг л зүйл. Бидний дайсан биднийг зугтаагаасай гэж хүсдэг бол Бурхан биднийг Түүний хамгаалалтан доор баттай зогсоосой гэж хүсдэг. Айдсаасаа болоод олон хүмүүс асуудалтайгаа нүүр тулдаггүй, тэд амьдралын турш зугтаадаг. Бид айдастайгаа нүүр тулах хэрэгтэй. Христээр дамжуулан бид ялагч гэдгээ мэддэг байх хэрэгтэй. (Ром 8:37)

Айдсаас болж унавал олон янзын хэцүү зүйлтэй тулгардаг. Бид унавал хүмүүс юу гэж бодох бол гэдгээс айдаг. Бид хийж үзээд унавал хүмүүс энэ талаар сонсоно, гэхдээ тэд хурдан мартдаг болохоор та ч бас мартаад, үргэлжлүүлээд явах хэрэгтэй. Ямар нэг зүйл хийж үзээд унасан нь юу ч хийхгүй байж байгаад амжилтанд хүрэхээс дээр юм.


Амьдралд зоригтой ханд. Эзэний сүнс таны дотор байгаа тул оюун бодлоо айдсаар чөлөөл.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon