Ялган салгах чадварт суралцах

Ухаарлыг чи чангаар дуудаж, ухаарал ойлголтын төлөө дуугаа өндөрсгөвөөс … Эзэнээс эмээхүйг чи ойлгоно. Бурханы мэдлэгийг олж авна. – Сургаалт Үгс 2:3-5

Юмыг ялган салгах гэдэг нь бид Бурхан руу улам бүр ойртох тусам илүү ихээр суралцдаг нэгэн зүйл юм. Энэ нь бидэнд аливаа зүйлийг өнгөцхөн биш, гүн рүү нь нэвтрэн орж харахыг зөвшөөрдөг. Аливаа зүйл үргэлж харагдаж байгаа шигээ байдаггүй, тиймээс юмыг ялган салгаж сурах нь бидэнд байх ёстой чухал зүйл юм. Хэрэв бид юмыг ялган салгаж чаддаг бодол санаа, зүрх сэтгэлтэй байвал маш олон төвөгтэй байдлуудаас сэргийлэгдэх болно. Өдөр бүр ялган салгах чадварын төлөө залбираарай гэж би таныг уриалж байна.

Хэрэв бид өөрсдийн шийдвэрүүдээ аливаа юмсын харагдаж байгаа байдал, хэрхэн бодож, мэдэрч байгаагийнхаа дагуу гаргавал ухаалаг бус шийдвэрүүд олныг гаргах болно. Зарим нэг зүйл сайн зүйл мэт харагдаж болох хэдий ч, сэтгэлийн чинь бүр гүнд таныг үүнээс болгоомжил, тухайн зүйлийг бүү хий гэх мэдрэмж төрж байдаг. Хэрэв танд иймэрхүү мэдрэмж төрж байгаа бол түр азнаж, энэ талаар залбирч, Түүний Сүнс таны сүнсэнд ялган салгах чадварыг өгөхийг Бурханаас гуйх хэрэгтэй. Хэрэв танд амар тайван байдал байхгүй, тухайн зүйл нь таны сүнсэнд нэг л зөв бус мэт сэтгэгдэл төрүүлээд байгаа бол та түүнийг хэзээ ч бүү хий.

Өнөөдрийн эшлэл нь биднийг Бурханаас эмээхүйг ойлгохыг ятгадаг. Та зүрх сэтгэлдээ мэдэрч байгаа зүйлийнхээ эсрэг явахгүй болгоомжтой байх нь Эзэнээс эмээхүйг дадлагажуулж байна гэсэн үг юм. Хэдийгээр таны бодол санаа чинь бүгдийг ойлгохгүй байгаа ч гэсэн, Түүний танд үзүүлж байгаа зүйлд та итгэдэг нь хүндлэлийг харуулдаг юм. Сүнсээр удирдуулахад суралцана гэдэг нь Бурханы байнга ярьдаг арга зам болох юмыг ялган салгах чадварыг хөгжүүлэх, хүндлэхэд таныг сургадаг. Тиймээс энэ талаар үргэлжлүүлэн залбирч, дадлага хий.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Зөвхөн оюун санааны мэдлэгийнхээ дагуу шийдвэр бүү гарга. Дотоод сэтгэлээ хянаж, ялган салгах чадвар чинь танд юу хэлэхийг сонс.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon