
Учир нь хайрладаг хүнээ Эзэн сахилгажуулдаг. Хүлээн авдаг хүү болгоноо Тэр ташуурддаг. — Еврей 12:6
Эзэнтэй тогтоосон нандин харилцаанаас гадуур байхыг би хэзээ ч хүсэхгүй. Амьдралынхаа өдөр тус бүрийг амжилттай дуусгахын тулд би Түүнтэй хамт байх ёстой.
Тийм л учраас би Ариун Сүнсний ятгалгын төлөө маш их талархдаг. Би Бурханыг гутрахад хүргэх эсвэл бидний ойр дотны харилцаандаа саад болох ямар нэг зүйл хийж байвал Тэр надад бурууг минь мэдүүлдэг. Юу нь зөв болохыг Тэр надад ойлгуулж ятгадаг.
Бид үр хүүхдээ хайрладаг хайраас минь илүүтэйгээр Бурхан биднийг хайрласан бөгөөд тэр хайраараа биднийг сахилгажуулдаг. Буруу зам дээр байвал Тэр биднийг сэрэмжлүүлнэ. Шаардлагатай бол Тэр бидний анхаарлыг татахын тулд арван таван янзын аргаар хэлэх боломжтой.
Түүний тууштай хайрын тухай илэрхийлэл газар сайгүй байна. Тэр бидэнд хайртай учраас өөрийг нь сонсоосой гэж Тэр хүсдэг. Харин бид өөрийн арга замаар явсаар байвал Тэр ерөөл болон онцгой ивээлүүдээ зогсоох болно. Учир нь Тэр бидэнд тохирох хамгийн сайн юмсыг хүртээхийн тулд биднийг өсөж төлөвшихийг хүсдэг.
Хэрэв та Түүний ятгалгатай санаа нийлбэл энэ нь таныг гэмээс салгаж, Бурханы зүрхэнд буцааж аваачна гэдгийг санагтун.
Ятгалгаар өөрийгөө Бурханы дотор шинэ түвшинд хүргэ. Үүнийг эсэргүүцэлгүй, хүлээж ав!