Үгийг Дуулгавартай Дага

Үгийг Дуулгавартай Дага

Гэхдээ өөрсдийгөө (Үнэнийг гуйвуулж хууран мэхэлдэг) хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг (дуулгавартай дага) хэрэгжүүлэгчид байг. — ИАКОВ 1:22

Миний хичээлд сууж байсан нэг эмэгтэйтэй ярьсан. Тэр эмэгтэй өөрийг нь айлгаж байгаа, сэтгэл санааныхаа шархнаас ангижирахыг хүсэж байсан ч, болж өгөхгүй байна гэсэн. Тэгээд хичээлийн төгсгөлд тэр эмэгтэй, түүний энэ байдал яагаад болж өгөхгүй байсныг би ойлголоо гэж хэлсэн.

Тэр “Жойс оо, би надтай адил асуудалтай хэсэг эмэгтэйчүүдтэй суугаад ярьж байсан. Бурхан тэднийг алхам алхамаар чөлөөлсөн байна. Тэд нар “Бурхан үүнийг хийгээрэй гэсэн би хийсэн. Тэгээд Тэр өөр нэг зүйлийг хийгээрэй гэсэн би хийсэн” гэж ярьж байсан. Бурхан надад бас адил зүйлийг хэлснийг би ойлгосон. Тэгээд ялгаа нь гэвэл тэд Түүний хэлснийг хийсэн, харин би хийгээгүй гэсэн.”

Бурхантай ойр харилцаатай амьдарна гэдэг нь Түүний амлалтыг авч, Үгийг нь дуулгавартай дагах юм. Бид үгийг сонсогчид биш, харин Үйлдэгчид байх хэрэгтэй. Бурханы үгийг дагахын тулд тогтмол бас зориулалттай байх хэрэгтэй. Бурханы удирдлагаар өөрийгөө зориулж, итгэлтэй байцгаая.

Бурханы арга зам сайн ажилладаг. Өөр ямар нэг арга зам гэж байхгүй. Түүний үгийг өдөр бүр алхам алхамаар дагах шийдвэр гаргаарай.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon