Үгийг хэрэгжүүлэгчид

Үгийг хэрэгжүүлэгчид

Гэхдээ өөрсдийгөө хуурдаг (үнэний эсрэг хууран мэхлэх) зүгээр нэг сонсогчид биш, үгийг (үгийг дага) хэрэгжүүлэгчид байг. — ИАКОВ 1:22

Бурхантай ойр харилцаатай байхын тулд үгийг сонсогсчид биш харин хэрэгжүүлэгчид байх хэрэгтэй. Бид Үгийг уншиж сонсдог ч амьдралдаа хэрэгжүүлэхгүй байвал Бурханы бидэнд өгсөн гайхалтай амьдралаар амьдарч чадахгүй.

Энэ л Бурханы Үгийн цорын ганц үнэн бөгөөд үүнийг хэрэгжүүлснээр бид чөлөөлөгдөх болно. Бид энэ үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэх нь тэгэхээр хамгийн чухал байх нь байна. Түүний Үгийг дуулгавартай дагаснаар амар тайван, баяр хөөр, олон талаар ивээгдсэн амьдралтай болно.

Энэ бүгдийг хийхэд: Бурхан Туслагч байх болно. Тэр бол Эдгээгч. Түүнийг Үгийн дагуу амьдарвал таны амьдралд зориулсан Түүний гайхалтай төлөвлөгөө байгаа. Та уншиж судалснаа илүү ихээр Түүний үгэнд дуулгавартай байснаар, таны амьдралд зориулсан Түүний төлөвлөгөөг улам илүү мэдэж, төлөвлөгөөний дагуу алхах болно. Бурханы Үгийг дуулгавартай дагахын тулд өдөр тутамдаа тогтмол шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. Бурханы Үгийг судлах тусам та улам илүү дурлах болно. Түүний Үгнээс заавруудыг олж мэдсэнээр таны амьдралд гайхалтай зүйлүүд тохиолдох болно. Та улам илүү ихийг олж мэдэхийг хүсэх болно.


Та Эзэний хэлснийг биелүүлснээр ялалт дүүрэн амьдралаар амьдрах болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon