Үгээр нь залбир

Аяа Эзэн, үг тань тэнгэрт [тэнгэрийн улсад бат тогтдог] мөнхөд бат тогтжээ. – Дуулал 119:89

Бурхан бидэнтэй Өөрийн Үгээр ярьдгийг та мэддэг. Бид “Үгээр нь залбирах” залбирлыг хийхдээ Түүний Үгийг Өөрт нь буцаан ярьж болдог. Магадгүй та “Үгээр нь залбирах” гэдэг томъёоллыг хэзээ ч дуулж байгаагүй, үүнийг яаж хийдэг талаар гайхан бодож байгаа байх. Миний бодлоор Үгээр нь залбирах, зарим хүмүүсийн хэлдгээр “Судруудаар залбирах” гэдэг нь ямар ч итгэгч хүнд боломжтой байдаг залбирлын хамгийн энгийн хэлбэр юм. Бидний хийх ёстой бүх зүйл бол Библи дээрх үгнүүдийг уншиж, цээжлэнгээ тэдгээрийг өөрсдийнхөө хувийн амьдралтайгаа холбон залбирах эсвэл өөр хэн нэгний амьдралд хамааруулан залбирах явдал билээ. Үүнийг хийх хамгийн шилдэг арга зам бол Бичвэрийн оршлыг “Бурхан минь, Таны Үгэнд (Бичвэрийг оруулж) гэж хэлсэн байдаг, би түүнд итгэдэг” гэж хэлэх явдал юм.

Хэрэв та Иеремиа 31:3-ыг өөртөө зориулан залбирч байгаа бол “Бурхан минь, Таны Үгэнд Та намайг үүрдийн хайраар хайрласан. Тиймээс Та намайг хайр энэрлээр татсан билээ гэж хэлсэн байдаг. Та намайг маш их хайрладаг, хайр энэрлээрээ Өөр лүүгээ татан ойртуулсаар байдагт тань баярлалаа. Эзэн, надад зориулсан Таны хайрыг ойлгож, мэдэхэд надад туслаач” гэх маягийн залбирлыг залбирч болно. Хэрэв та үүнтэй яг адилхан эшлэлийг Бурхан түүнд үнэхээр хайртай гэдэгт итгэхээс эргэлзэж буй өөрийнхөө найз Сүзигийн төлөө залбирч байгаа бол “Бурхан минь, Таны Үгэнд Та Сүзийг үүрдийн хайраар хайрлаж, түүнийг хайр энэрлээр татсан гэж хэлсэн. Бурхан минь, сүүлийн үед Сүзи Таны хайр энэрэлд үнэхээр эргэлзэж байгааг Та мэдэж байгаа, тиймээс энэхүү амлалтын үнэнээр дамжуулан түүний сэтгэл хөдлөлийг нь дараач гэж Танаас гуйж байна” гэх маягаар залбирч болно.

Бурханы амлалтууд нь танд, итгэгч бүрт зориулагдсан юм. Бид Түүний Үгийг мэддэг бөгөөд үгийг нь Өөрт нь буцаан хэлж залбирахад Тэр дуртай байдаг.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Таныг байгаа байдлаар чинь Бурхан хайрладаг бөгөөд таныг Түүний хүсэж буй нэгэн болоход чинь Тэр туслах болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon