Үгүйсгэлийг хая

Та нарыг сонсогч нь Намайг сонсдог. Та нарыг үл хэрэгсэгч нь Намайг үл хэрэгсдэг. Намайг үл хэрэгсэгч нь Намайг илгээсэн Нэгнийг үл хэрэгсэж байгаа юм гэлээ. — ЛУК 10:16

Бид үгүйсгэлтэй ямар ч үед нүүр тулах болно. Давид үгүйсгэлтэй тулж байсан. Паул бас тулгарч байсан. Есүс хүртэл үгүйсгэлтэй тулж байсан. Та бас үгүйсгэлтэй тулж байгаа бол сэтгэлээр унах хэрэггүй, танд сайн хамтрагч байгаа.

Би анх хичээлээ зааж эхлэж байхдаа олон эсэргүүцэл болон шүүмжлэлтэй тулгарч байсан. Сэтгэлээр унаж байсан үе ч байсан. Эцэст нь би Эзэнээс ”Би бол Цорын Ганц чамайг дуудсан Нэгэн. Хүмүүсийн бодлоос бүү ай. Хэрэв хүмүүсээс айвал чи насан туршдаа санаа зовж амьдрах болно. Учир нь Муу сүнс байнга чамд дүргүй хүмүүсийг гаргаж ирсээр байх болно” гэдэг үгийг Сүнсээр дамжуулан авсан.

Үйлс 28:1-5 дээр элч Паул могойд хазуулсан бөгөөд тэр могойг шүүрч авсан учраас ямар нэгэн муу зүйл түүнийг зовоогоогүй. Бид ч бас эсэргүүцэлд ийнхүү хандах хэрэгтэй. Бид Бурхантай ойр байж, бусад хүмүүсийн хүлээж авч байгаа байдлыг харахын оронд Бурхантай адил байгаа төрхөө олж, бидний урамыг хугалах зүйлсийг зүгээр л сэгсрээд хаяах хэрэгтэй. Та өнөөдөр айдастай, үгүйсгэгдсэн, урам хугарч, сэтгэлээр унаж ганцаардсан байгаа бол зүгээр л сэгсэрч хаяад цааш яваарай.


Бидний ойр дотно хүмүүсээс үгүйсгэл ирж байсан ч хамаагүй, бид Бурханы дуудсан дуудлагын дагуу үргэлжлүүлэн урагшилсаар байх хэрэгтэй.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon