Үйлдэл болгох

Үйлдэл болгох

Тэгээд Безалел, Охолиаб болон Эзэн зүрхэнд нь мэргэн ухаан өгсөн хүн болгоныг буюу зүрх нь хөдөлсөн бүхнийг урлал хийхээр ир хэмээн Мосе дуудав. — ГЭТЛЭЛ 36:2

Таны зүрх сэтгэл хөдөлж, үйлдэл хийснээр гайхалтай хүчирхэг зүйл болдог. “Би ийм зүйлийг мэдэрмээр байна” гэж хэлэх хүртэл тийм сайхан байдаггүй. Бид Бурханы дуудсан дуудлагыг хийхийн тулд зүрх сэтгэлээ хөдөлгөж, хийхийн төлөө байх хэрэгтэй.

Бид итгэлээ хэрхэн хөдөлгөх вэ? Би Бурханы үг амнаас минь гаран залбирч, магтаж, номлож, гэмшиж байх үед гал гарч байгаа юм шиг байдаг. Ийм үед итгэл баттай байж, найдвар төрж, сүнс минь хөөрч байгаа юм шиг л байдаг.

Сулбагар, идэвхгүй, залхуу байх нь Бурханы хүмүүсийн эсрэг дайсан дайрах гол бай болдог. Идэвхгүй хүн үйлдэл хийх гэж гаднаас ямар нэг хүч нөлөөлөхийг хүлээж байдаг. Харин бид Ариун сүнсээр дамжуулан хөдөлдөг болохоос гадны хүчээр хөдөлдөггүй. Идэвхгүй байдлаа ялах хамгийн сайн арга бол бүх зүйл болохыг хүлээх биш, харин үйлдэж эхлэх юм.


Бурханы өгсөн бэлгийг ашиглаад, өөрт байгаа галаа асааж өдөөх хэрэгтэй.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon