Үйлчлэгчийн шалгуур

Үйлчлэгчийн шалгуур

Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биендээ Бурханы олон төрлийн нигүүлслийн сайн нярвууд шиг үйлчил. — 1 ПЕТР 4:10

Бид Бурханд ойртох тусам Тэр бидэнд бусдад үйлчлэх боломжуудыг илүү нээж өгдөг. Би “боломжууд” гэж хэллээ, яагаад гэвэл бид бусдын төлөө байхад ийм хараатай байх нь чухал юм. Бид бусдад үйлчилж байхдаа тэднийг зөвхөн ивээгээд зогсохгүй, тэдний амьдралд гайхалтай баяр хөөрийг өгч байгаа юм. Есүс дагалдагчдынхаа хөлийг угааснаар гайхалтайгаар үйлчлэх үлгэр жишээг үзүүлсэн бөгөөд Тэрээр “Чи ч бас ийм зүйлийг (чиний ээлж) үйлд” гэж хэлсэн (Иохан 13:15)

Зарим хүмүүс үйлчлэхдээ муу байдаг, яагаад гэвэл тэд Христ дотор хэн гэдгээ мэддэггүй. Тэд “чухал” гэсэн зүйлийг хийгээд байж байгаа учраас өөрөө өөрийгөө үнэлдэг. Тэдний хэн гэдэг нь Христ дотор хэн гэдгээр тодорхойлогдоно гэж мэдэхгүй байгаа учраас өөрийн нэр хүндээ өсгөх гэж чармайдаг. Та Христ дотор аюулгүй гэж мэдсэн үедээ Түүнээс хүч ирдэг, итгэлтэй байдал ирдгийг мэдсэнээр та боломж гарвал бусад хүмүүст тусалж, баяр хөөртэй болохыг чармайх болно.

“Үйлчлэгчийн шалгуур” бол амархан Бурханы өгсөн бусдад ивээл боломжийг ашиглаж байгаагаас шалтгаална. Бид үнэхээр Есүс шиг болмоор байна уу гэдгийг харуулдаг. Бурхан биднийг ивээл болгохоор дуудсан! Бурханы ивээл зөвхөн бидэнд зориулагдаагүй эргэн тойронд байгаа бусад хүмүүстэй хуваалцахын тулд юм.


Өнөөдөр бусдад туслаж үйлчлэх боломж хай, магадгүй гэрийнхэн чинь ч байж болно. Үүнийг хийснээр таны хувьд болон тэдэнд гайхалтай туршлага, ивээл байх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon