Хамгийн сайнаараа хийгээд, үлдсэнийг нь Бурханд даатга

Би үүнийг дутагдсаны улмаас ярьж байгаа юм биш. Учир нь би байгаадаа (сэтгэл түгшсэн эсвэл унасан биш байгаадаа баяртай) сэтгэл хангалуун байж сурсан юм. — ФИЛИППОЙ 4:11

Бид тайван байж оюун бодлоо тэнцвэртэй байлгах нь хамгийн сайн арга юм. Бидний оюун бодол тайван байж, тэнцвэртэй болсноор бид нөхцөл байдлыг харахдаа юу хийх хэрэгтэй, юу хийх хэрэггүй гэдгээ олж харж чаддаг.

Бид тэнцвэрээ алдсанаар асуудалд орж эхэлдэг. Бид ямар ч идэвхгүй байж, Бурханаар бүгдийг хийлгэх гэж оролдсоноор эсвэл зөвхөн махан биеийн хүслүүдээ л биелүүлэх гэж оролдсоноор бид тэнцвэргүй байдалд ордог. Бид Бурхантай ойртох тусам бидний амьдрал илүү тэнцвэртэй болдог. Бид ямар ч нөхцөл байдалтай тулгарсан ч “Би Бурханаар удирдуулаад үнийг хийх болно, Бурхан бас надтай хамтрах болно гэдэгт итгэж байна” гэж хэлэх хэрэгтэй.

Болохгүй байгаа зүйлийг хийх гэж хичээх нь ямар ч хэрэггүй юм. Бурханыг хүлээ, Түүнд дуулгавартай бай, Түүний таны амдралд зориулж тогтоосон цаг хамгийн гайхалтай нь байх болно. Таны байгаа нөхцөл байдалд Бурхан юу ч хийхгүй байгаа мэт санагдаж байсан ч та самуурч болохгүй. Бурханд итгэсээр байвал Тэр тогтоосон цагтаа бүгдийг сайн үр дүнд хүргэх ажлаа хийх нь ойлгомжтой.


Бид Бурханы хэлсэн зүйлийг хийсэн бол Тэр үлдсэн ажлыг гүйцээх болно гэдэгт итгэ.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon