Цэцэглэж байгаа усан үзмийн минь, Цэцэрлэгийг сүйтгэх үнэгнүүдийг, Өчүүхэн тэр үнэгдийг өөрсдөд минь бариад … — СОЛОМОНЫ ДУУН 2:15
Бага зэргийн урам хугарал нь сэтгэл гутралд хүргэж, бүр том асуудалд оруулж, илүү их аюул учруулж болдог.
Заримдаа илүү их урам хугарсан үедээ бид ажлын санал авах, хүссэн байраа авснаар бага зэргээр л сэтгэлээр унаж болно. Жишээлбэл: та магадгүй нэг хүнтэй өдрийн хоол идэх гэтэл тэр хүн чинь оройтоод ирж болох юм. Эсвэл та дэлгүүрт хямдралаар нэг зүйл худалдаж авахаар очтол тэр зүйл тань зарагдсан байж болно.
Иймэрхүү сэтгэл гутрал бол жижиг зүйл боловч том хэмжээний харуусалд хүргэх тохиолдол байдаг. Тийм болохоор бид ийм зүйлийг ойлгож харах хараатай байх хэрэгтэй. Үгүй бол таны хяналтаас гарч, бүр том болох аюултай.
Тийм болохоор бид ухаалаг байж, жижиг үнэгэнд амар тайвнаа булаалгахгүй, сайн хамгаалдаг байх хэрэгтэй.
Бурханы тусламжтайгаар бид Үйлс номон дээр гардаг шиг Паулын гар луу могой довтлоход тэр сэгсрээд хаясан шиг суралцах болно (Үйлс 28:11) Бид сэтгэл гутралд орвол хурдан шийдэхгүй бол авирч чадахааргүй уул шиг том болох аюултай.
Ялалт асуудалгүй ирнэ гэж байхгүй бөгөөд ялалт бол Бурханы хүчний оршихуй юм.